“Улаанбаатар” наадамд таван орны хөгжимчид оролцоно
Санаачлагч, зохион байгуулагчид уг фестивалийг Төв Азийн хамгийн том хөгжмийн наадам болгохын төлөө зүтгэхээ илэрхийлээд буй. Долоо хоногийн турш үргэлжлэх наадмын хүрээнд цөөхүүл болон симфони найрал хөгжмийн гэсэн хоёр томоохон тоглолт болно. Улсын филармонид энэ сарын 19-ний үдэш болох цөөхүүл найрал хөгжимчдийн тоглолтоор Й.С.Бахын хоёр хийлд зориулсан концертыг БНХАУ, АНУ-ын хөгжимчид гоцлон хүргэх юм байна.
2023-08-04
Д.БАТСҮХ: Даншиг наадмын үеэр зохион байгуулах бүх арга хэмжээ үнэ төлбөргүй
Нийслэлийн ЗДТГ, Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг энэ сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж буй. Энэ талаарх зарим зүйлийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхээс тодрууллаа.
2023-08-04
Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилга маргааш эхэлнэ
Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилга наймдугаар сарын 4-6-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болно. Төрийн их тахилгын үйл ажиллагаанд төсвөөс 485 гаруй сая, хандивлагчдын нийлсэн нэг тэрбум орчим төгрөг зарцуулагдахаар төлөвлөжээ
2023-08-03
Монголчуудын үнэт зүйлсийг дэлхийн хэвлэлүүд сурталчилна
Монголчууд бидний үнэт зүйл болсон он цагийн туршид уламжлагдан ирсэн соёлын биет бус өв, өвлөн уламжлагч нараа хүүхэд залуусдаа ойртуулах, сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах зорилгын хүрээнд “Нүүдэлчин-2023”-ыг наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгуулна.
2023-08-03
Сяньбигийн түүхэнд байгаагүй томоохон олдворууд илрүүлжээ
С яньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлагаас түүхэнд урьд хожид байгаагүй томоохон олдворууд илрүүлжээ. Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн доктор, дэд профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг уг малтлагыг хийсэн байна. Тэрбээр анх 2019 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Говил уулын баруун бэлд олон тооны оршуулгын дурсгал байгааг агаарын зургийн аргаар олж тогтоон, бүртгэн баримтжуулсан аж. Улмаар 2021 оноос тус аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр малтлага, судалгааны ажил хийж эхэлснээр Сяньбигийн үеийн дурсгал болохыг тогтоожээ.
2023-08-02
Хөх цэгцгий жиргэнэ
“Бөгтөр хөх өвс”, “Зун гээсэн чөдөр”, “Хөх цэгцгий жиргэнэ”, “Гашуун амт, амтлаг үнэр”, “Хоёр үгтэй үг” зэрэг яруу найраг, хүүрнэл зохиол, орчуулгын номоо уншигчдын хүртээл болгосон яруу найрагч, орчуулагч Х.Нямхишигийн бүтээлүүдийг “Уран зохиол” буландаа онцолж байна. Урлаг, утга зохиолд шимтэгчид, мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид түүний зохиол бүтээлд өндөр үнэлгээ өгсөөр ирсэн бөгөөд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон чансаатай уран бүтээлчдийн нэг хэмээн үнэлдэг юм. Тэрбээр хамгийн сүүлд “Хөх цэгцгий жиргэнэ” яруу найргийн түүвэр, “Гашуун амт, амтлаг үнэр” өгүүллэг, туужийн түүврээ хэвлүүлсэн билээ.
2023-08-02
Говь-Алтайчууд 100 жилийн ойгоо тэмдэглэж байна
2023 онд таван аймаг 100 жилийн ойгоо тэмдэглэж буй. Өнгөрсөн өдрүүдэд буюу долдугаар сарын 27, 28-нд Архангай, Хэнтий, Завхан, Төв аймаг тэгш ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн бол энэ өдрүүдэд Хан Тайшир уулын аймаг, Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна.
2023-07-31
“Төв түмний айрагны баяр” болж, шилдгүүдээ шалгарууллаа
Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын хүрээнд айрагны соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, суртачилан таниулах, айрагны баярыг аялал жуулчлалын эвент арга хэмжээ болгон хөгжүүлэх зориолгоор “ТӨВ ТҮМНИЙ АЙРАГНЫ БАЯР” наадмыг зохион байгуулж шилдэгүүддээ тодрууллаа.
2023-07-28
Төв аймгийн уран бүтээлчдийн тусгай үзэсгэлэнг дэлгэжээ
Монголын Уран Зургийн Галерей нь Төв аймаг байгуулагдсан түүхэн ойг тохиолдуулан Төв аймгийн музейтэй хамтран аймгаас төрөн гарсан зураач, уран бүтээлчдийн сор бүтээлийн “ТӨВ АЙМГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД” тусгай үзэсгэлэнг дэлгэн толилуулж байна.
2023-07-28