Алдарт зураач Ренуар, Сезанн, Матисс нарын бүтээлийг хулгайлжээ
Италийн хойд нутгийн Парма хотын ойролцоо орших Магнани-Рокка сангийн музейд энэ сарын 22-23-нд шилжих шөнө хулгай орж, Францын алдарт зураач Пьер-Огюст Ренуар, Поль Сезанн, Анри Матисс нарын гурван сод бүтээл алдагдсаныг ANSA агентлагаас мэдээлэв. Тухайлбал, зах зээлийн үнэлгээгээр хэдэн сая еврогоор хэмжигдэх Ренуарын “Les Poissons” (1917), Сезаннын “Tasse et plat de cerises” (1890), Матиссын “Odalisque sur la terrasse” (1922) зэрэг ховор нандин бүтээлийг хулгайлсан аж.
2026-03-31
Дэлхийн болон үндэсний сонгодгуудыг ДБЭТ-ын тайзнаа толилуулах нь
ДБЭТ-ын хамт олон дэлхийн болон үндэсний сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг ирэх сард үзэгч олондоо цувралаар толилуулахаар бэлтгэж байна. Энэ удаагийн тоглолтууд нь нэрт уран бүтээлчдийн мэндэлсний ойтой давхцаж буйгаараа онцлогтой бөгөөд үзэгчдийг эрх чөлөөний төлөөх тэмцэл, хайр дурлалын нандин хэлхээ, сайн муугийн мөнхийн зөрчилдөөн дундуур хөтлөх аж.
2026-03-30
“Art basel Hong Kong 2026”-ийн онцлох есөн уран бүтээлчийн нэгээр Д.Үүрийнтуяаг нэрлэв
Дэлхийн дүрслэх урлагийн хамгийн нэр хүндтэй талбар гэгддэг, энэ сарын 26-28-нд болсон “Art basel Hong Kong 2026” олон улсын үзэсгэлэнд 41 орны 240 галерей сор бүтээлүүдээрээ оролцлоо. Энэ үеэр Хонконгийн нөлөө бүхий “South China morning post” сонин энэ жилийн онцлох есөн уран бүтээлчийн нэгээр монгол зураач Д.Үүрийнтуяаг нэрлэжээ.
2026-03-30
Үнэ цэн, утга учраа алдсан “Мөнгөн мод-2025”
Соёл, урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод-2025” наадмыг ДБЭТ-т энэ сарын 27-нд зохион байгууллаа. “Чингис хаан” одонт, Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Төрийн дуулал эгшиглүүлснээр 17 дахь удаагийн “Мөнгөн мод” наадам хөшгөө нээсэн юм. Энэ үдэш салбарын түүчээ болсон уран бүтээлчид нэгэн дээвэр дор цугларч, өнгөрсөн жилийн ололт амжилтаа дүгнэн, үзэгчдийн халуун алга ташилт дор 2025 оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг тодрууллаа.
2026-03-30
Адуут гармын хавар
Тэрбээр 1980-аад оны дунд үеэс төмөр замын хүн болж, тэндхийн Уран зохиолын нэгдлийн нөхөдтэй ойртож эхэлсэн юм байна. Уг нь яах аргагүй уран бүтээлч хүн. Зураг их сайхан авна, шүлгийн хэд хэдэн номтой. Тэдний нэгнийх нь өмнөтгөлийг Монгол даяар мэдэх их Бавуугийн Лхагвасүрэн бичсэн гэж байгаа. Бид хоёр нэг нутгийнх гэж өнөөдөр та бүхэнтэй уулзаж буй энэ хүн “томорно”.
2026-03-19
Америкийн кино урлагийн академийн 98 дахь удаагийн Оскарын шилдгүүд тодорлоо
Бөмбөрцгийн кино сонирхогчдын хүсэн хүлээдэг Оскарын наадам оны шилдгүүдээ өчигдөр шалгаруулав. 98 дахь удаагийн наадмын “Шилдэг кино” шагналаар Америкийн найруулагч Пол Томас Андерсоны “One Battle After Another” бүтээл шалгарсан бөгөөд нийт 13 номинацад нэр дэвшээд байсан уг кино зургаад нь ялалт байгуулжээ. Тус кино “Шилдэг найруулагч”, “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эвлүүлэг”, “Шилдэг сэдэвлэсэн кино зохиол”, “Шилдэг дүр сонголт” төрөлд шалгарсан аж.
2026-03-17
“Authentic Mongolia” тоглолтыг Австри улсад эгшиглүүлнэ
Монголын үндэсний болон сонгодог урлагийн шилдэг уран бүтээлчид Австри улсад аялан тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Эх орноо сурталчлах зорилготой тус баг энэ сарын 17-нд Граз хотын “Minoriten Hall”-д, маргааш нь Линц хотын “Bruck-nerhaus Linz” соёлын төвийн “Middle Hall”-д уран бүтээлээ үзэгчдэд хүргэх юм.
2026-03-16
Баримал урлаачийн “Салхин мөр” үзэсгэлэнг тольдоорой
Уран бүтээлч Д.Анхбаяр “Салхин мөр” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээж, үзэгчдэд уран бүтээлүүдээ өргөн барилаа. Энэхүү үзэсгэлэн нь байгаль, хүний дотоод ертөнцийг уран тансгаар илэрхийлсэн, хүрэл баримлын бүтээлүүдээс бүрдэнэ. Тэдгээр нь хайрын холбоос, эх үндэс, цаг хугацаа болон бодгалийн нэгдлийг уран баримлын хэлээр илэрхийлснээрээ онцлогтой.
2026-03-16
Түүхээр “тоглож” болохгүйг “Тусгаар тогтнол” харуулав
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 115 жилийн ойд зориулан бүтээсэн “Тусгаар тогтнол” бошиг сахигч уран сайхны кино энэ сарын 6-нд албан ёсоор нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо. Зохиолч Тодко Самсон буюу Т.Мягмартогтохын “Үр хөврөл” зохиолоос сэдэвлэн, найруулагч Б.Тамирын бүтээсэн уг кино нь Кино урлагийг дэмжих сангаас 157.8 сая төгрөгийн санхүүжилт авсан томоохон төсөл юм.
2026-03-16
“Тэрсүүд” тавилангийн гэрч шүлгүүд
1950 онд Хэнтийн Дархан сумын бага сургуулийг онц дүнтэй төгссөн ч зургаадугаар ангидаа хүнд өвдсөний улмаас сургуулиасаа гарсан Р.Чойном хүү өөрийн хичээл зүтгэл, төрмөл авьяас билгийнхээ хүчээр бие даан суралцсаар орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншин судалж, тэдгээр хэлээр шүлэг туурвилаа зохиодог болов
2026-03-12
Эрх чөлөө, төгс төгөлдөрт тэмүүлсэн зоримог шийдэл
Энэ хаврын загварын чиг хандлагыг томоохон фэйшн брэндүүд хэрхэн тодорхойлсныг хамтдаа тольдоцгооё. Тодруулбал, 2026 оны хавар, зуны коллекциуддаа томоохон брэндүүд ихэвчлэн улаан, шар, хөх зэрэг хурц өнгийг зоригтойгоор сонгож, хольж өмсөж болохыг зөвлөлөө.
2026-03-10
“Монголын түүхийг гэрэл зургаас тодруулах нь
“CSMA 2026” цуврал лекц нь дүрслэх урлагийн түүх болон зураг дүрслэл, гэрэл зураг зэрэг визуал эх сурвалж судлалын чиглэлээрх судалгааг олон нийтэд хүргэх зорилготой юм.
2026-03-09
Эртний нүүдэлчдийн нийгэм дэх бүсгүйчүүдийн оролцоог хадны зургаар илэрхийлсэн нь
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Монголын эртний хадны зураг дахь эмэгтэйчүүдийн дүрслэлийг толилуулах “Алтайн венера” гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болгож байна. Тус үзэсгэлэнд найруулагч Б.Баярын цуглуулга дахь 40 орчим гэрэл зураг болон уран бүтээлч Х.Бөхтулгын хадны зургаас сэдэвлэн хиймэл оюун ухаанд (AI) суурилсан видео бү тээлийг дэлгэн үзүүлж буй юм.
2026-03-09
“Хэрлэн тооно”-ны шүлгүүд
Хэнтий аймгийн утга зохиолын нэгдлийг 2017 онд “Хэрлэн тооно” ТББ болгон шинэчилсэн билээ. Монголын зохиолчдын эвлэл, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Д.Галсансүх утга зохиолын эл нэгдлийг тэргүүлдэг бол гүйцэтгэх захирлаар нь яруу найрагч Ш.Батцэцэг ажиллаж буй.
2026-03-02
Бэхэн зургийн үзэсгэлэнг тольдоорой
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Я.Бат-Ирээдүй энэ сарын 25-нд “Бийрийн салхи” нэртэй уран зургийн бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Уг үзэсгэлэнд бэхэн болон уран зураг нийлсэн 63 бүтээл дэлгэсэн байв.
2026-02-27
Дэлхийн дүрслэх урлагийн олимп ба Монголын оролцоо
Дэлхийн газрын зураг дээрх хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй наадам болох 61 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь ирэх тавдугаар сарын 9-нд хөшгөө нээнэ. Спортоор зүйрлэвэл олимпын наадамтай дүйцэхүйц энэхүү арга хэмжээ нь зөвхөн уран бүтээлчдийн цугларалт бус, улс орнуудын соёлын бодлого, оюун санааны дархлаа, дэлхий нийтэд тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулах бодит хандлагыг тодорхойлдог томоохон талбар юм.
2026-02-25
Бүргэдийн баярыг ирэх сарын 7-8-нд зохион байгуулна
Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг шувуучлахуй хэмээн нэрлэдэг. Бүргэдээр ан хийх энэхүү заншил нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн. Энэхүү уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байдаг. Уг наадмын тасалбарын үнэ өнөө жил 15 000 төгрөг байх гэнэ. Мөн иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх юм.
2026-02-23