Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэд бүтэц

Дарханы замыг шинэчлэх ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компанид шуурхай ажиллах даалгавар өгөв

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замыг өргөтгөх, шинэчлэх төсөлд Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ай си ти сайн консалтинг ХХК зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа.
2024-04-11

Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн бүсийн төслийг шинэчлэн боловсруулна

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” хэлэлцээрийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хуралдааныг ӨМӨЗО-ны Эрээн хотноо зохион байгууллаа.
2024-04-10

Гашуунсухайтын авто замын засварын ажилд 29 тэрбум төгрөг зарцуулна

Монгол Улсын  экспортын 90 гаруй хувийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хүнд даацын авто замаар тээвэрлэж, өдөрт дунджаар 1400-1500 тээврийн хэрэгслээр 100 000 гаруй тонн нүүрсийг экспортолдог. Стратегийн ач холбогдолтой энэхүү замын хариуцагчаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн “Гашуунсухайт авто зам” ХХК ажилладаг аж.
2024-04-05

Тяньжин боомтоос чингэлэг 9-12 хоногт тээвэрлэгдэж байна

Гуравдугаар сарын 1-30-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 56 галт тэрэг гарчээ.
2024-04-04

Монгол, Хятадын эдийн засгийн корридорын төслийн талаар хэлэлцэж байна

Монгол Улсад БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны хил дамнасан төмөр замын холболт, эдийн засгийн корридорын төсөл хөтөлбөр хариуцсан хоёр ажлын хэсэг ажиллаж байна.
2024-04-02

Боомт чиглэлийн авто замын төслүүдэд 5.4 их наяд төгрөг зарцуулжээ

Монгол Улсын Засгийн газар 2023 онд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг найман боомтын үйл ажиллагааг  өргөжүүлжээ. Ингэснээр дээрх боомтуудын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортын хэмжээ  хоёр дахин өсөөд байна.
2024-03-27

Эрчим төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 14.9 их наяд төгрөг шаардлагатай

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний чиглэлд 4 багц 22 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд төвийн бүсийн цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх, эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, дэд станцуудын тоог нэмэгдүүлэх төслүүд багтсан. Энэхүү төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 2022 оны тооцооллоор нийт 14.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.
2024-03-26

“Ханбогд кашимер” ХХК сэргээгдэх эрчим хүчний цахилгаан үүсгүүрийг ашиглаж, салбартаа анхдагч боллоо

“Ханбогд Кашимер” ХХК-ийн нарны эрчим хүчээр ажилладаг анхан шатны боловсруулах үйлдвэр, оффис шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
2024-03-26

Бургастай, Арцсуурь, Эрээнцав, Баянхошуу, Сүмбэр боомтын нарийвчилсан зураг төсөл бэлэн болжээ

“Боомтын сэргэлт”-ийн хүрээнд зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмэхээр боомтын барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.
2024-03-25

Замын-Үүд боомт 24 цагаар ажиллаж, өдөрт 20 мянган хүнд үйлчилж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалттай танилцлаа. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгджээ.
2024-03-25

Монгол улс 8 байршилд хуурай боомт байгуулна

Далайд гарцгүй орнуудын худалдааны тээврийг хөнгөвчилсөн олон улсын зохицуулалт болох НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг, нийгмийн комиссоос (UN-ESCAP) гишүүн орнуудын хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 онд баталсан байдаг. 
2024-03-20

Авто замын даац хэтэрсэн, задрах боломжгүй ачааг тээвэрлэхгүй

Өнөөдрөөс сарын хугацаанд автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоож байна.
2024-03-20

Ханги боомтоор 10 сая тонн нүүрс экспортолно

Манай улс 2024 онд 60 сая тн нүүрс экспортлох зорилт тавьж, Ханги боомтоор энэ онд 10 сая тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн.
2024-03-15

“Боомтын сэргэлт үндэсний форум 2024” гуравдугаар сарын 25-нд болно

Монгол Улсын Засгийн газар, Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа хамтран 2024 оны гуравдугаар сарын 25, 26-нд “Боомтын сэргэлт үндэсний форум -2024” үйл ажиллагаа зохион байгуулна. Тус форумаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зургаан зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого болон боомтын өнөөгийн байдал, боомтуудад хийгдэж буй улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалт, хилийн боомт, хуурай боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, боомтуудын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, боомтын хөгжилд төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны стратеги, хил орчмын аялал жуулчлал  зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
2024-03-12

АНУ-д үйлдвэрлэгдсэн зүтгүүр нийлүүлэгджээ

”Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүр Замын-Үүд боомтод тээвэрлэгдэн орж ирлээ. Уг зүтгүүрүүд нь Монгол орны говийн байгаль цаг агаарын ашиглалтын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн туршид ашиглагдсан, хамгийн орчин үеийн инновацын технологийн шийдлийг шингээсэн илчит тэрэг гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
2024-03-07

Эрчим хүчний салбарын оюутнуудтай уулзлаа

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай STUDENT DAY 2024 арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн оюутан залуустай уулзаж, салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулга хийлээ. Чадлын дутагдалд орсон энэ үед цаашид хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, эдийн засгийн нөхцөл байдал, салбарын боловсон хүчний талаар авч хэрэгжүүлж буй бодлого болон түүнд шинээр төгссөн оюутнуудыг хэрхэн уялдуулж байгаа талаар оюутнууд ихэд сонирхсон байна.
2024-03-07

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замд их засвар хийнэ

Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-д өргөн барьж, батлуулсан.
2024-03-04

Тяньжин боомтоос хоёрдугаар сард 50 галт тэрэг гарчээ

Тяньжин боомтоос хоёрдугаар сарын сарын 1-29-ны хооронд Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 50 галт тэрэг гарчээ. Тус төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 2950 орчим чингэлэг үлдсэн аж.
2024-02-29