Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

Халтирч унасан газрынхаа эзэмшигчээс хариуцлага нэхье

Нийслэлийн зам, талбай уламжлал ёсоор мөс, цасанд хучигдаж, хаа сайгүй гялаан гөлөөн үүсээд байна. Үүний улмаас хөгшин, залуугүй халтирч унан, гэмтэж бэртэх нь олшров. Тодруулбал, манай улс зам, талбай барьж, байгуулах стандартаа мөрддөггүй, орчны эрүүл ахуйн дүрэм журмаа хаана хаанаа биелүүлдэггүйгээс сүүлийн жилүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол, гэмтэл огцом нэмэгдэх боллоо.
2024-12-05

Х.Нямбаатар ирэх жил бондын мөнгө, автомашины татвараар тансаглах нь

Нийслэлийн ирэх оны төсөв түүхэн дээд хэмжээнд буюу 3.8 их наяд төгрөгт хүрч нэмэгдлээ. Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр бол төсвийн 85.9 хувь буюу 3.3 их наяд төгрөгийг татвараас бүрдүүлэх юм байна. Улаанбаатарын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын нуруун дээр ийм хэмжээний ачаа ирнэ гэсэн үг. Учир нь хотын төсвийг томруулахын тулд зарим төрлийн татварыг 2.5-5 дахин нэмж, бас торгууль, шийтгэврийн замаар татаж авах орлогоо ч эрс ихэсгэв. Товчхондоо, иргэдээ “холгох” төсвийг Засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн ИТХ-ын босгоор төвөггүй давуулж, МАН олонх буюу 45 суудлын 40-ийг нь авсан хотын парламент ч торох зүйлгүйгээр баталчихлаа.
2024-12-05

Жендерийн үндэсний хорооныхон цаасан дээр л “ажилласаар” байх уу

Монголын морин спорт, уяачдын холбооны VIII их хурал уржигдар Төрийн ордонд болсон юм. Холбооныхоо ерөнхийлөгчийг сонгох уг хурлын үеэр нэр бүхий нэгэн уяач “Чадвартай, чадалтай эрийн хуйх морь унадаг болохоос биш, охин шиг юмнууд чадахгүй” хэмээн хэвлэлд ярьжээ. Охин шиг гэдэг нь яг ямар утга илэрхийлнэ вэ. Үүний цаана “уйланхай, уяхан, турьхан” гэсэн санаа цухалзаж байна уу. Цовоо, цолгиун уралдаанч охид бишгүй олон.
2024-12-04

Улаанбаатарчууд утаанаас амссан хохирлоо Засгийн газраас нэхэмжлэх эрхтэй

-Монгол дахь олон улсын зарим байгууллагын ажилтнууд хүнд, хортой нөхцөлд амьдардаг хэмээн нэмэгдэл цалин авдаг-
2024-12-04

Хурал төгсөрсөн ч улс хөгжсөнгүй

- Сард 100 хурал хийсэн хэвээрээ л байна -
2024-12-03

Монголд стандартын шаардлага хангах шошготой бүтээгдэхүүн нүдний гэм

Монголчууд бид аливаа зүйлийн үзэмжид ихээхэн анхаарал хандуулдаг. Шинэ загварын гар утас гарахад хуучнаа хурдхан шиг л зарж, дараагийн загварыг нь авдаг. Азын гэх дугаар анддаггүй, аль түрүүлж авснаараа “зиндаархдаг” ард түмэн. Шинэ утас, автомашин авахдаа эд анги бүрийг нь нарийн шинжиж, бараг л “ясыг нь цайтал” шалгадаг.
2024-11-28

Газраа дээрэмдүүлж, гаднах орчноо булаалгасан эмнэлгүүд

Хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлд тусгай мэргэжлийн гурав, төрөлжсөн мэргэжлийн 13, түргэн тусламжийн нэг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг дөрөв, Эрүүл мэндийн төв 10, Амарж их газар гуравхан л байдаг. Тэгсэн хэрнээ энэ Хэдхэн эмнэлгийнхээ эмчилгээ, үйлчилгээ, орчин нөхцөлийг нь сайжруулчхаж чаддаггүй өрөвдмөөр улс юм даа, манайх.
2024-11-19

 Эрхтэн шилжүүлэн суулгах төв барина гэсээр хэчнээн хүний амийг золих вэ

Бүхэл бүтэн эмнэлэг барихыг битгий хэл, ор ч хүлээх тэнхэлгүй, хүнд өвчтэй хүн Монголд олон. Тэдний нэг хэсэг нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүс билээ. Тэгвэл ийм оноштой өвчтөнүүдийг бүрэн оношилж, эмчлэх төв барина гэж сайд, дарга нар хэдэн ч Засгийн газрын үед шоудав.
2024-11-15

 БХЯ цэргийнх үү, иргэний чиг үүргийнх үү

Монгол Улсын Батлан хамгаалах яам (БХЯ)-ыг иргэний байгууллага уу, цэргийн байгууллага уу гэдэгт зарим хүн эргэлздэг. Уг нь бол 1990-ээд онд улс оронд өрнөсөн шинэчлэлт өөрчлөлтийн хүрээнд иргэний хяналтыг зэвсэгт хүчинд тавих зорилгоор энгийн хүнээр эл яамыг удирдуулах болсон байдаг. Барууны, ардчилсан олон оронд энгийн улс төрч, тэр дундаа эмэгтэй хүн БХЯ-аа удирдаж байв. Үүний бодит жишээ бол өнөөгийн Европын комиссын дарга Урсула Гертруд фон дер Ляйен билээ.
2024-11-14

Дарга нарын ивээх “өвчин” утгаа алдах нь

Манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар, цаашлаад салбарын сайд, бүр аймгуудын Засаг “ноёд” хүртэл ард түмэн, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг олон жилийн турш ивээлдээ багтааж, өмчиллөө. Одоо болих юм биш үү.
2024-11-12

СУРГУУЛИУДЫН нүхэн жорлонг “халж” чадаагүй нь СУРАГЧДЫГ эрүүл мэндээр нь хохироож байна

Аймаг, сумдын боловсролын байгууллагуудын нүхэн жорлонг халах “соёлын хувьсгал” эхлүүлсний таван жилийн ой удахгүй болно.
2024-11-09

Хөдөлмөрийн насны хагас сая хүн хүнсний талон авч байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын халамжийн зардлын 72.3 хувь нь зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна” хэмээн саяхан мэдэгдсэн билээ. Үүний дотор хөдөлмөрийн насны иргэдэд цаашид хүнсний талон олгохгүй гэдгийг хэлсэн.
2024-11-06

Инфлүүнсерүүдийг “хазаарлах” хууль хэрэгтэй байна

Дэлхий дахинд техник, технологи хөгжихийн хэрээр монголчууд ч ухаалаг гар утас, цахим сүлжээг өргөнөөр ашиглах болжээ. Энэ нь нэг талаас мэдээ мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай авах давуу талтай. Гэвч хууртагдах, залилуулах зэрэг асуудал ч гарсаар байна. Ялангуяа цахим орчинд хэдийн танил болсон, олон дагагчтай хүмүүс огт хэрэглэж үзээгүй бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан, борлуулдаг “моод” дэлгэрээд байна.
2024-11-05

100 тэрбумын бондын мөнгө хаачсан бэ

Хууль тогтоогчид Монгол Улсын 2025 оны төсвийг ид хэлэлцэж байна. Нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8, зарлагыг 35.8 их наяд төгрөг байхаар тооцсон хуулийг Сангийн яамнаас УИХ-д өргөн бариад буй билээ. Энэ төсвийн төслийн зарцуулалтын зарим хэсэг нь ихээхэн шүүмжлэл дагуулах болсон. Тухайлбал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин 18.3 тэрбум төгрөг улсын төсөвт суулгуулж, хүүхдүүдэд ваучер тараана хэмээсэн нь олны хэл аманд өртсөн.
2024-11-05

Англи хэлний хичээл нэртэй холион бантан найман настнуудыг зүдрээж байна

Боловсролын ерөнхий хуулийн төсөл дэх “Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэсэн заалттай холбоотой олныг хамарсан маргаан, мэтгэлцээн өнгөрсөн оны хавар нийгмийн сүлжээнд ид өрнөж байхад БШУЯ (хуучнаар)-ныхан “Хуульд юу гэж тусгахаас үл хамааран цаашид сурагчдад III ангиас нь англи хэлний хичээл заана” хэмээн мэдэгдэж байв.
2024-11-01

“ДЦС-3”-ын алдагдал энэ онд 14.6 тэрбум төгрөгт хүрэх нь

Чих дөжрөм чимээ тасралтгүй үргэлжилж, хоолой аргам тоос, шороо пургисан нөхцөлд удаан байхын эцэсгүй. Аюулгүй ажиллагааны дүрмийг чанд баримтлан, алхаж гишгэж буй газраа анхаарч, болгоомжтой явахгүй бол унаж, гэмтэж мэдэх.
2024-10-31

Социализм руу чирч буй Соёлын яам хэрэгтэй юү

Соёлын яамныхан болон хариуцсан сайд нь монголчуудыг, ялангуяа хүүхэд, залуусыг урагшаа хөтлөх бус, арагш нь татах боллоо. Таван жилийн түүхтэй тус яамыг бараг л өмчлөөд авчихсан сайд Ч.Номингийн үг хэл, үйлдлүүдээс ингэж ойлгогдоно. Тодруулбал, тэрбээр татвар төлөгчдийн мөнгөөр аймгуудад кинотеатр барьж, хүүхэд, залууст үнэгүй кино, жүжиг үзэх ваучер тараах гэнэ.
2024-10-31

“Давхар дээлтэн” Засаг дарга нар

Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд нийслэлийн зургаан дүүргийн Засаг дарга өрсөлдсөнөөс хоёр нь “өвдөг шороодож”, дөрөв нь парламентад суугаад буй билээ. УИХ-ын босго давах “гүүр болдог” энэ албан тушаалыг ирэх дөрвөн жилд хэн хэн хаших вэ гэдэг нь олны анхаарлыг татах нь гарцаагүй биз ээ. Нөгөөтээгүүр, иргэдтэй хамгийн ойр ажиллаж, өдөр тутамд тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй албан тушаалд үнэхээр шалгуур, шаардлага хангасан хүн “очив” уу гэдгийг анхаарах нь чухал. Тиймээс дүүргүүдийг хэн хэн удирдахаар болсон талаарх мэдээлэл хүргэе.
2024-10-29