Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмтэтгээдэд хүлээлгэх ялыг чангатгах нь
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн юм. Тухайлбал, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх арга хэмжээний талаар дараах шийдвэрийг гаргажээ. Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад хор хөнөөлийн талаар таниулах, УИХ-аас 2002 онд баталсан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, ирэх сард багтаан танилцуулахыг ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарт даалгав. Энэ хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалж, гэмт этгээдэд хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг чангатгах гэнэ.
2025-07-24
Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна
Засгийн газар, Монголбанк хамтран 2013 оноос “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 9.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 132 орчим мянган зээлдэгчдэд олгожээ. Үнэт цаасанд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бүрдсэн ч урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зардлыг бууруулах, гаднын хөрөнгө оруулагчдыг татах зэрэг ажил дутагдалтай хэвээр байна.
2025-07-23
Гурван талт хэлэлцээрийн биелэлтийг дүгнэж, танилцуулахыг Ерөнхий сайд үүрэгдэв
Ерөнхий сайд Г.Занданшатар МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Тэрбээр “Нийгмийн шударга ёс бол уриа лоозон биш. Бодит ажил болгохын тулд хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө гурван талт механимыг бүх талын оролцоотойгоор хэрэгжүүлж ажиллах нь чухал. Ажил олгогч, ажилчдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр хуримтлуулсан мөнгө хулгайд алдагдсан зэрэг хариуцлагагүй, хяналтгүй ажилласан жишээ олон.
2025-07-23
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэхэд 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
й, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай Онцгой байдлын албаны тусгай зориулалтын багаж хэрэгсэл, холбоо мэдээллийн техник тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай автомашин, гал түймрийн шалтгаан нөхцөл тогтоох шинжилгээний багажийн иж бүрдэл болон гал түймрийг унтраахад орон нутгаас зарцуулсан шатахуун, хоол хүнсний зардлыг шийдвэрлэхэд Засгийн газрын нөөц сангаас 6,7 тэрбум төгрөг гаргахаар тогтлоо.
2025-07-03
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
Засгийн газраас дэвшүүлсэн төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой тогтоож засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүчний салбарын тасралтгүй, аюулгүй, найдвартай ажиллагааг хангуулах, салбарын төрийн өмчит компаниудын зардлыг бууруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах замаар үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
2025-07-02
Шийдлээ хүлээсэн асуудлуудаар хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн гэв
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг өчигдөр хүлээн авч уулзлаа. УИХ-аас 2021 онд баталсан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд байр сууриа илэрхийллээ.
2025-06-27
2025 онд нийт 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ
“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Газрын сан нэгдмэл байх, нэгдсэн уялдаа зохицуулалтаар хангах хүрээнд 2024 оны нэг дүгээр сарын 1-ээс эхлэн Засгийн газар тухайн онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг орон нутгийн саналын дагуу нэгтгэн хэлэлцэн шийдвэрлэдэг болсон.
2025-06-25