Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Эзэнгүй амьтдын асрах байрыг өргөтгөх нь

Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур бий гэсэн судалгааг нийслэлийн Статистикийн газраас гаргажээ. Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байдаг аж. “Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байх” аяны хүрээнд өнгөрсөн онд нийслэлээс тэнэмэл нохой, муурыг эзэнтэй болгох зорилгоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд түр хамгаалах байр барьсан юм. Тэгвэл энэ онд уг байрыг өргөжүүлэхээр болсныг холбогдох албаныхан мэдээллээ.
2026-05-01

Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш

Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Жил бүрийн энэ өдөр дэлхий нийтээр хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих уриан дор дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай
2026-05-01

Автбуснаас буухдаа картаа дарах шаардлагагүй боллоо 

Нийтийн тээврийн автобусанд карт уншигч хоёр ширхэг төхөөрөмж байршуулсан бөгөөд иргэд үүгээр төлбөрөө төлж зорчдог билээ. Тэгвэл маргаашнаас эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөр төлөх болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв. Өөрөөр хэлбэл, “UMoney” карт уншдаг төхөөрөмжийг үйлчилгээнээс хасаж, төлбөрийн бүх төрлийн хувилбарыг нэгтгэсэн байна.
2026-05-01

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Иргэдийн тав тухтай амьдрах орчныг сайжруулах, хуучны угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор гадна фасад, дээврийн засвар, шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж буй.
2026-05-01

Б.Дэлгэрсайханыг Зам, тээврийн сайдаас чөлөөлөх ёстой гэв 

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг яагаад ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн талаар мэдээлэл авахаар хуульч Б.Гүнбилэг Авлигатай тэмцэх газар (АТГ)-т хандлаа. Тэрбээр өчигдөр 15.30 цагт АТГ-ын үүдэнд мэдээлэл хийсэн бөгөөд Б.Дэлгэрсайханыг Зам, тээврийн сайдын албанаасаа татгалзаж, өргөдлөө өгөх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв.
2026-05-01

Шинэ идэр  “Оршихуй” мэндэллээ

Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит Монгол Улсын Консерваторын дэргэдэх үндэсний хөгжмийн “Оршихуй" хамтлаг “Цэнгэлийн найман эгшиглэгээ” анхны тоглолтоо толилууллаа.
2026-05-01

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.05.01) Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ.
2026-05-01

Үрийн улаан буудай, төмс, бордоо зэргийг дамжуулан зээлүүлж байна 

“Хөдөө аж ахуйн корпорац”-аас 2026 оны хаврын тариалалтын хү­ рээнд үрийн улаан буудай, төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон сэлгээний таримлын үр борлуулж буйгаа мэдээллээ.
2026-05-01

“Визээ” дуусахаас өмнө таван нам материалаа ирүүлжээ 

Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэм, хөтөлбөрөө өөрчлөхөөр Дээд шүүхэд 29 нам хуулийн хугацаандаа багтан хандсан билээ. Тэдний материалыг хянаад, заримыг нь бүртгэсэн ч шаардлага хангаагүй намуудад 60 хоногийн нэмэлт хугацаа олгосон юм. Материалыг нь буцаасан өдрөөс хамааран нам бүрд энэ хугацаа харилцан адилгүй байгаа.
2026-05-01

Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа

Алаг-Эрдэнэ сумын II багийн “Бэлчир” гэдэг газар дөрөвдүгээр сарын 28-ны 17:00 цагт гарсан ойн түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, сумын Мэргэжлийн ангийнхан ажилласан юм.
2026-05-01

Т.Даваадалай өргөдлөө өгч, Д.Ихбаярыг Удирдах зөвлөл нь дэмжсэнгүй

Нийслэлийн ИТХ ээлжит бусаар хуралдаж, дарга А.Баярыг огцруулан, түүний оронд төлөөлөгч Д.Ихбаярыг нэр дэвшүүлж, Удирдах зөвлөлдөө танилцуулахаар хүргүүлсэн билээ.
2026-05-01

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик хүртэлх 12.55 км урт авто зам барина.
2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллэ

Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд дараах байруудад зохион байгуулж байна.
2026-05-01

“Иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх хангагдахгүй байна”

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэг­жилт Мон­гол Улсад ямар хэмжээнд байгаа талаар өчигдөр мэдээлэл хийв.
2026-05-01

Д.ТРАМП: Би амь насандаа халтай алба хашдаг хүн 

Өнгөрсөн бямба гаргийн орой Цагаан ордонд Сэтгүүлчдийн холбоо оройн зоог барьж байх үед буун дуу гарав. Уг арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргийн хамт оролцож байж. Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээс үзвэл уг хэргийг үйлдсэн этгээдийн гол зорилго нь Америкийн төрийн өндөр албан ажилтнууд байсан гэж мэдэгдсэн байна
2026-04-30

Чингэлтэйн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудад торгох ял дахин оноолоо 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн тасгийн даргаар ажиллаж байсан Г.Алтанзаяа, хяналт, шалгалтын байцаагч Г.Энэбиш нарт холбогдох бусдаас хахууль авсан хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Г.Алтанзаяа, Г.Энэбиш нар нь 2020 онд “Тансаг өндөр констракшн” ХХКийн захирал З.Тамирын гуйлтаар “Ач­ тан” эмнэлгийн эмч Д.Энхтүвшинг тухайн компанид ажиллаж байсан мэтээр баримт бүрдүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тэтгэврийнх нь хэмжээг өндөр дүнтэй тогтоож өгөхийн тулд хахууль өгөхийг шаардсан.
2026-04-30

1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхлэв

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Нэгж хувьцаанд 65.55 төгрөг хуваарилснаар 1,072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэнд татварын өмнөх дүнгээр 70,270, татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдох юм. Харин750 ширхэг хувьцаа эзэмшдэг бол 44242 төгрөг,  964 ширхэг хувьцаа нь 56,866 төгрөг тус тус шилжүүлж байна. 
2026-04-30

“Оюутолгой” компани I улиралд 2.5 сая ам.долларын орлого олов 

“Оюутолгой” компани энэ оны I улирлын тайлангаа өчигдөр танилцууллаа. Тайлант хугацаанд тус компанийнхан тун сайн ажилласан гэнэ. Тодруулбал, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 10 хувиар давуулан биелүүлж, дэлхийн зах зээлд зэс болон алтны үнэ өссөн учраас орлогын төлөвлөгөөгөө ч 20 хувиар өсгөжээ. Түүнлчэн 91 мянган тонн зэс үйлдвэрлэхээр тооцсоноос 101 000, 113 унц алт гаргахаар төлөвлөснөөс 123 унцад хүргэжээ.
2026-04-30