Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Орбитын усан спорт сургалтын төвийн үйл ажиллагааг хараахан эхлүүлээгүй байна

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Орбитод орчин үеийн усан спорт сургалтын төвийг ашиглалтад орууллаа. Тус төвийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд гүйцэтгэгчээр нь “Ванхүү” ХХК ажиллажээ. Энэхүү цогцолбор нь 220 хүний суудалтай, 25 метрийн урттай таван зам бүхий усан бассейнаас гадна боулинг, фитнесийн өрөө болон 62 автомашины зогсоолтой аж.
2026-02-06

Говийн биологийн олон янз байдлын хүрээлэн (GoBi)-гийн нээлт болов

Говийн биологийн олон янз байдлын хүрээлэн(Gobi biodiversity institute-GoBI)-гийн нээлт өчигдөр боллоо. Монго Улсын газар нутгийн 76 орчим хувь ямар нэг хэлбэрээр доройтон, сүүлийн 70 жилд агаарын дундаж хэм 2.3-аар нэмэгдсэн аж.
2026-02-06

“Эй плас интернэйшнл” компани Боловсролын ерөнхий газрыг шүүхэд өгөв

Аplus.mn нь Боловсролын ерөнхий газартай “Сурах бичиг хэвлэх, худалдах, түгээх ажил гүйцэтгэх” гэрээ 2023 онд байгуулсан ч үүнийгээ цалгардуулж, олон хүүхэд сураг бичиггүй, захиалгын төлбөрөө ч буцаан авч чадаагүй талаар бид өмнө нь мэдээлсэн.
2026-02-06

“Урж”, оёдог үеийг халсан уртасгах технологи

Хүн төрөлхтөн хэдийнээс мөнх наслах “жорын” эрэлд гарсныг таашгүй, ямартай ч хэдэн зууны тэртээд хатад нүүрээ шавардах, сүүнд умбах зэргээр илүү үзэсгэлэнтэй, залуухан харагдах боломжит аргуудыг хэрэглэдэг байж. Харин орчин цагийнхны хувьд тариа, шингэн шахуулахаас эхлээд арьсаа татуулах, тануулах нь энгийн зүйл.
2026-02-06

Нийт төрөлтийн 3.4 хувийг өсвөр насны охид эзэлж байна

Эрүүл мэндийн яамны санаачилгаар “Өсвөр үеийн жирэмслэлт ба үр хөндөлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх” нь салбар дундын хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав. Өсвөр үеийнхэн эрт гэрлэх, боловсролын түвшин бага, асран хамгаалагчийн анхаарал халамж хангалтгүй, эрүүл мэндийн боловсролын хүртээмж тааруу байх, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орчинд амьдрах нь жирэмслэх эрсдэлийг нэмэгдүүлж буйг мэргэжилтнүүд онцолсон.
2026-02-06

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил хамгийн их байна

Нийт бүртгэгдсэн зөрчлийн  93.2 хувь нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих”, 3.1 хувь нь “Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах”, 0.7 хувь нь “Автотээврийн тухай хууль зөрчих”, 0.4 хувийг “Хүний биед халдах”, 12,871 буюу 0.3 хувийг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил хамгийн их байна.
2026-02-06

Б.Батцэцэг сайд Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын уулзалтад оролцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д ажлын айлчлал хийж буй аж. Тэрбээр айлчлалынхаа үеэр тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн санаачилгаар зохион байгуулсан “Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт”-д оролцсон байна.
2026-02-06

Нийслэл хотод энэ жил 20 218 нэгж талбарт газар чөлөөлнө

Нийслэлийн хэмжээнд энэ онд 4729 га талбай буюу 20 218 нэгж талбарт газар чө­лөөлнө. Тодруулбал, шинээр 41 байршилд 4216 нэгж талбарт газар чөлөөлөх бөгөөд “Нэгдүгээр тойрог зам” төслийн хүрээнд 3029 нэгж талбарыг, үлдсэн байршлуудыг трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын зориулалтаар чөлөөлөх аж.
2026-02-06

11 улсад салбартай Унгарын ОТП банк Монголд үйл ажиллагаагаа нээх боломжтой гэв

УИХ-ын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар Унгар улсын ОТП банкны төлөөлөлтэй цахимаар ярилцжээ. Энэ үеэр ОТП банкнаас Монголын Банкны тухай хууль, тогтоомжийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчилж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тодорхой болговол салбараа нээх сонирхолтойгоо илэрхийлсэн аж.
2026-02-06

Төрийн байгууллагууд 274 төрлийн мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан байжээ

Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв (ICNL)-ийн дэмжлэгтэйгээр Авлигатай тэмцэх газар, “Глоб интернэшл” төв, Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө үндэсний сүлжээ хамтран “Төрийн нууц ба мэдээллийн ил тод байдал: тэнцвэр, хариуцлага, оролцоо” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа.
2026-02-06

Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажилладаг. Үүний 4113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбож ашиглалтыг сайжруулсан. Нийт камерын 2555 камер буюу 62 хувь нь хэвийн ажиллагаатай байна.
2026-02-06

Хувьцаат компаниуд нийт 1.1 их наяд төгрөгийн ногдол ашиг тараажээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд 2025 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж эхэллээ. Одоогийн байдлаар “Мандал даатгал” нэгж хувьцаанд 14 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнийг дагаад тус компанийн хувьцааны ханш “хөдөлгөөнд орж” 24 хувиар өсчээ.
2026-02-06

Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана

Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана
2026-02-06

Британийн парламентад Монголын бүлэг байгууллаа

Британийн парламентад Бүх намын Монголын бүлгийг шинээр байгуулсан байна. Тус улсын парламентын гишүүн Жэймс Вайлд уг бүлгийг санаачилсан аж. Улмаар дэд даргаар нь Кэтрин Уэст ажиллах бөгөөд нийт 20 гаруй гишүүн багтжээ.
2026-02-06

Энгийн дээлийг илүү эрхэмсэг харагдахуйцаар гоёж байна

Монголчууд хатуу өвлийг давж, хаврын тэргүүн сарыг угтахдаа Цагаан сар хэмээн нэрийдсэн үндэсний баяраа тэмдэглэдэг. Цагаан сараар ахмад настнаа хүндлэн золгох, айл хөршөөрөө бууж, мордон, амар мэндээ мэндэлцэх төдийгүй, идээ ундааны тан­­саг, эд хэрэгслийнхээ өнгөлөг, нүнжигтэйг нь бэлтгэн зэхэж, гангалж гоёдгоороо онцлог.
2026-02-05

Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөө

Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөө
2026-02-05

Залилах гэмт хэргийн улмаас 115 сая орчим төгрөгийн хохирол учирчээ

Залилах гэмт хэргийн улмаас 115 сая орчим төгрөгийн хохирол учирчээ
2026-02-05

Венесуэлд хийсэн ажиллагаа Иранд давтагдах уу

Иранд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-наас эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Инфляц өссөн нь үүний үндсэн шалтгаан байв. Уг хөдөлгөөн удалгүй улс төрийн өнгө аястай болж, шашныхан давамгайлсан засаглалыг халахыг шаардах болсон. Эрх баригчид нь хөдөлгөөнийг өөрсдийн дадал болсон хүчирхийллийн аргаар дарах гэж оролдож өнгөрсөн хугацаанд олон ч хүний амь эрсдэв. “Iran international”-ийн мэдээлснээр 36 мянга гаруй хүн амь үрэгдсэн бол “Time” сэтгүүл 30 мянга гэсэн тоо дурдсан байна лээ.
2026-02-05