Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв (ICNL)-ийн дэмжлэгтэйгээр Авлигатай тэмцэх газар, “Глоб интернэшл” төв, Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө үндэсний сүлжээ хамтран “Төрийн нууц ба мэдээллийн ил тод байдал: тэнцвэр, хариуцлага, оролцоо” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа. Төрийн болон албаны нууц, мэдээллийн ил тод байдлын онол, хууль, практик дахь зөрчил, сорилтыг төрийн алба, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус зэрэг олон талын оролцоотойгоор хэлэлцэж, ойлголтын зөрүүг багасгах, бодитой санал, зөвлөмж боловсруулах зорилготой юм.
АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Төрийн болон албаны нууц, ил тод байдал ба авлигын эрсдэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бол “Мэдээлэл авах эрх практикт: Сэтгүүлчийн туршлага, саад ба сургамж, гарц” сэдвээр EAGLE телевизийн тоймч Г.Улсболд илтгэж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Ардчилсан нийгэмд төрийн нууц болон мэдээллийн ил тод байдал нь хоорондоо зөрчилдөх бус, харин үндэсний аюулгүй байдал, иргэдийн мэдэх эрх, төрийн хариуцлагын тэнцвэрийг хангахын төлөө харилцан нөхцөлдсөн ойлголт боловч сүүлийн жилүүдэд Монгол Улсад парламентын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, журмуудаар нууцын ангиллыг хэт ЭРҮҮЛ МЭНД Нийт төрөлтийн 3.4 хувийг өсвөр насны охид эзэлж байна Ч.БОЛОР Эрүүл мэндийн яамны санаачилгаар “Өсвөр үеийн жирэмслэлт ба үр хөндөлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх” нь салбар дундын хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав. Өсвөр үеийнхэн эрт гэрлэх, боловсролын түвшин бага, асран хамгаалагчийн анхаарал халамж хангалтгүй, эрүүл мэндийн боловсролын хүртээмж тааруу байх, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орчинд амьдрах нь жирэмслэх эрсдэлийг нэмэгдүүлж буйг мэргэжилтнүүд онцолсон. Харин тоон мэдээллээс харахад өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт өнгөрсөн 10 жилийн дунджаас буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд 20 хүртэлх насны охидын жирэмслэлт 2015 онд 5.1 хувь байсан бол 2024 онд 4.3 хувь болж, сүүлийн 10 жилийн дунджаас 0.8 хувиар буурчээ. Мөн ийм насны охидын үр хөндөлт 2015 онд 5.1 хувь байсан бол 2024 онд 4.5 хувь болсон нь 10 жилийн дунджаас 0.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн 2024 онд төрсөн нийт эхчүүдийн 3.4 хувь нь өсвөр насныхан байна. Энэ нь 10 жилийн өмнөх үеийнхтэй харьцуулахад 0.9 хувиар буурсан үзүүлэлт аж. ХУУЛЬ ЁС өргөжүүлснээр олон талбарт хязгаарлалт, хүндрэл учруулж буйг илтгэгчид болон оролцогчид энэ үеэр онцолж байв.
Төрийн байгууллагууд албаны нууцад мэдээллийг үндэслэлгүйгээр оруулан, нууцалдаг явдал Монголд газар авсныг “Глоб интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн “Төрийн болон албаны нууцын эрх зүйн орчин, олон улсын сайн жишиг, мэдээллийн ил тод байдлын практик нөхцөл байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэхдээ онцолсон. Тагнуулын ерөнхий газраас 2025 онд төрийн 59 байгууллагын нийт 882 албаны нууцад хяналт, шалгалт хийсэн бөгөөд 31 хувь буюу 274 мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан зөрчил илэрчээ. Түүнчлэн “Глоб интернэшнл” төвөөс өнгөрсөн жил хийсэн судалгаагаар манай төрийн байгууллагууд таван чиглэлийн 67 төрлийн мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан байсны 37 хувийг ил болгосон байна.
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн нууцад үл хамаарах мэдээллийг нууцлахыг хориглосноороо төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс иргэдийн мэдээлэлтэй байх эрхийг зөрчихөөс сэргийлсэн зохицуулалт болсон хэдий ч эрх зүйн орчны хувьд анхаарч засах, сайжруулах зүйл бишгүй байгаа аж. Тухайлбал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зургаадугаар зүйлд зааснаар төрийн байгууллага нь нээлттэй мэдээлэл хариуцагч хэдий ч Зөрчлийн тухай хуулийн 15.34.2-т тэдгээрийг оруулаагүй үлдээсэн нь холбогдох хэсэгт дахин нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг харуулж буй гэнэ.
Л.Аргамжин