Хүн төрөлхтөн хэдийнээс мөнх наслах “жорын” эрэлд гарсныг таашгүй, ямартай ч хэдэн зууны тэртээд хатад нүүрээ шавардах, сүүнд умбах зэргээр илүү үзэсгэлэнтэй, залуухан харагдах боломжит аргуудыг хэрэглэдэг байж. Харин орчин цагийнхны хувьд тариа, шингэн шахуулахаас эхлээд арьсаа татуулах, тануулах нь энгийн зүйл. Гэхдээ сар, өдрөөр хэмжигдэх технологийн дэвшлийн ачаар сүүлийн үед эсийн түвшний судалгаа, нээлтүүдийн үр дүнд огтолдог, зүсдэг механик аргыг халж эхэлсэн. Залуужуулах технологийн талаар интернэтээс хайвал өч төчнөөн мэдээлэл бий. Ижил төстэй судалгаа, түүнийг тус бүртээ хөгжүүлж, шинэ арга боловсруулсан нь ч олон. Тэр дундаас шинжлэх ухаанаар батлагдан, дэлхий нийтэд танилцуулсан, хүний бие махбодыг эсийн түвшинд өөрчлөхөд нөлөөлөх хүчин зүйлс чухам юу вэ? Үүнд хариулт болгон олон улсын нэртэй эрдэмтдийн нээлтүүдийг дэлхийн томоохон хэвлэлүүдээс түүвэрлэж, тоймлон хүргэе.
ЭСИЙН ХӨГШРӨЛТИЙГ БУЦААХ НЬ
Ердөө хэдэн өдрийн өмнөх “Proceedings of the National аcademy of sciences” сэтгүүлд нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар эрдэмтэд транскрипцийн хүчин зүйл (ДНХ-д суурилсан, генийн молекулуудыг нэгтгэх үйл явцын эхний үе шат) гэж нэрлэдэг, генийн идэвхжилийг зохицуулдаг уургуудыг ашиглан хөгшрөлтийн эсийг залуужуулж, эдийн нөхөн төлжилтийг сайжруулах боломжийг нээжээ. АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр Сан Франциско дахь Калифорнийн их сургуулийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа нь хүний эд, эрхтэний бүтцийн хүрээг (эсийн гаднах матриц) үүсгэж, хадгалдаг эсүүд болох фибробластуудад чиглэжээ. Тодруулбал, фибробласт бол холбогч эдийн гол эс бөгөөд бидний “шүтээн” өнөөх коллаген, эластин, гиалуроны хүчлийг нийлэгжүүлэгч юм. Коллаген, эластин, гиалуроны хүчил нь арьсны “жанжин штаб” буюу бүтцийн хүрээ, уян хатан, бат бөх чанарыг хангаж, аливаа шархны эдгэрэлтэд гол үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр нас ахихын хэрээр фибробластын идэвхжил буурч, бие махбодын нөхөн төлжих чадвар сулардаг.
Судлаачид залуу болон хөгшин фибробласт эсүүдийн генийн үйл ажиллагааны ялгааг харьцуулжээ. CRISPR буюу генийн засварлах технологи (Молекулын хайч хэмээдэг аргачлалыг Франц, Америкийн эрдэмтэн Эммануэль Шарпентье, Женнифер Дудна нар 2012 онд нээж, боловсруулсныхаа төлөө 2020 онд химийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн) ашиглан фибробластын хүчин зүйлсийн идэвхжлийг өөрчлөхөд хуваагдал, бодисын солилцоо нь эрс сайжирч хөгшин эсүүд эргээд нөхөгдөн залуужиж эхэлсэн байна. Тус сургуулийн Анатомийн тэнхимийн эрдэмтэн, мэдрэлийн биологи, нөхөн төлжих анагаах ухааны чиглэлээр алдартай судлаач Саул Виледагийн удирдсан багийнхан 20 сартай буюу хүний насаар 65-тай хулганы элэгний EZH2 уургийн түвшнийг нэмэгдүүлжээ. Ингэхэд элэгний фиброз буюу сорвижилт, өөх тосны хуримтлал хоёр дахин буурсан. Энэ бол хөгшин эсийн үйл ажиллагааг дахин“програмчлах” замаарнасжилттайхолбоотой үйл явцтай тэмцэх шинэ арга замгэдгийг онцолжээ.
Ташрамд өгүүлэхэд, нөхөн төлжих анагаах ухааны салбар сүүлийн арваны хугацаанд онцгой хурдацтай хөгжиж буй бөгөөд эсийг залуужуулах зорилгоор транскрипцийн хүчин зүйлсийг ашигладаг. Өдөөгдсөн олон эсийн үүдэл эс (iPSC) нь үр хөврөлийнхтэй төстэй төлөвт генетикийн хувьд дахин програмчлагдах эл технологийг япон эрдэмтэн Шинья Яманака, Казүтоши Такахаши нар 2006 онд боловсруулж, Нобелийн шагнал хүртсэн. Үүнийг эсийн инженерчлэл боловсруулахад ашигладаг бөгөөд iPSC нь хүний үүдэл эсийн шавхагдашгүй эх үүсвэр. Үр дүнд нь хөгшрөлтийн явцад эсийг залуужуулах, эдийн нөхөн төлжилтийг сайжруулах, насжилттай холбоотой өвчинтэй тэмцэх боломжтой шинэ генийн хослол, шинэ боломжуудыг олон улсын судлаачид нээн илрүүлсээр байна. Мөн уг аргачлалын дагуу хэсэгчлэн залуужуулах судалгааг 2024 оноос үргэлжлүүж байгаа бөгөөд лабораторийн туршилтаас клиникийн судалгаа руу шилжих шатандаа оржээ.
Ертөнцийн хуулиар зохицуулагддаг биологийн цагийг эсийн түвшинд “чангаах” боломжтойг анх 2016 онд туршсан бөгөөд үүнд Америкийн “BioViva”-г үүсгэн байгуулагчдын нэг, компанийн судалгааны фирмийн гүйцэтгэх захирал, 45 настай Элизабет Лиз Пэрриш оролцож, хөгшрөлтийн эсрэг генийн эмчилгээ хийлгэжээ. Тэрбээр теломер (эсийн хуваагдлын үед генетикийн материалыг задрах, эсвэл “бөөгнөрөхөөс” сэргийлдэг, давтагдсан ДНХ-ийн дарааллаас бүрдэх хромосомын төгсгөл хэсгүүд)-ийг уртасгах туршилтын эмчилгээнд сайн дураараа оролцсон. Эмчилгээ хийснээс хэдэн сарын дараа шинжилгээгээр түүний цусан дахь лейкоцитүүд биологийн хувьд залуужиж, теломерүүд 20 жилээр “сунасан” үр дүн гарчээ. Энэ туршилтыг албан ёсны клиник туршилтаас гадуур хийсэн, ёс зүй, хууль эрх зүйн эрсдэлтэй хэмээн мэргэжилтнүүдийн дунд маргаан дэгдсэн. Э.Пэрришийг залилангийн хэрэгт буруутгасан. Ер нь анагаахын сэдвүүд тэр дундаа залуужуулах технологи, эсийн түвшний эмчилгээ зэрэг бол хамгийн маргаантай сэдэв.
Үүнээс өмнө залуужуулах технологи боловсруулсан тохиолдол цөөнгүй. Гэхдээ хулгана зэрэг мэрэгчдэд туршилтууд хийжээ. Жишээ нь Австралийн молекул биологич, генетикийн ухааны доктор, Харвардын анагаах ухааны сургуулийн судлаачДэвидСинклэр2003ондхулганыг тодорхой хугацаанд хэсэгчлэн залуужуулах туршилт хийсэн нь тооцоолсон үр дүнгээс нь давжээ. Гэхдээ энэ талаар мөн л багагүй шуугиан, маргаан дэгдсэн.
ХӨГШРӨЛТИЙН МОЛЕКУЛУУД
Хүний харагдахуйц хөгшрөлт 40 орчим насанд илэрдэг боловч тархины үйл ажиллагаа 20-тойгоос, үүнээс 10 жилийн дараа булчингийнх өөрчлөгдөж эхэлдгийг судлаачид тэмдэглэдэг. Нас ахихад молекул болон эсийн түвшинд юу болдог вэ. Эсийн цахилгаан станц гэгддэг митохондри тасалдах, хромосомын теломер богиносох, ДНХ-д тархалтын өөрчлөлтийн үйл явц өрнөснөөр бодисын солилцооны эмгэг, эсийн хөгшрөлт, үрэвсэл, эрхтэн тогтолцооны дутагдал үүсэхэд хүргэдэг.
Эрдэмтэд хөгшрөлтийн үйл явц, мөн чанарынх нь талаар санал зөрөлддөг. Эс, эд, эрхтний түвшинд явагдаж буй эл үйл явцыг судалж, хэдэн зуун онол дэвшүүлсэн байдаг. Зарим сайн дурын судлаач хөгшрөлтийг програмчлагдсан явц учраас “хөтөлбөрийг нь хакердаж”, эмчилж болно гэж үздэг. Энэ онол “шидэт” эмийн худалдаачдаас бусдад бол чухал биш. Харин хамгийн энгийн, үнэмшилтэй онол нь хөгшрөлт бол хөнөөлтэй хүчин зүйлсийн үр дагаварт биомолекул болон эсийн бүтцэд хуримтлагдсан “хохирол”. 1956 онд Америкийн биохимич Д.Харманы дэвшүүлсэн уг онолын дагуу бидний толгойн өвчин болсон асуудал нь чөлөөт радикалууд буюу хүчилтөрөгч, цацрагийн нөлөөгөөр үүссэн, урвалд ордог молекулуудын тарьдаг “хэрэг”. Чөлөөт радикалууд, түүнчлэн хоол хүнс зэргээр дамжин биед орсон химийн бодисууд ДНХ болон уургийг гэмтээж, ферментийн системийн үйл ажиллагаа, эсийнмембранышинжчанарыг өөрчилж, биохимийн ажиллагаанд янз бүрийн тасалдал үүсгэдэг. Эсийн хамгийн чухал молекул болох ДНХ нь засварлах системүүдээс хамаардаг бөгөөд тэдгээрийн найдвартай байдал, нарийвчлал нь бие махбодын генетикийн гэмтэлтэй тэмцэх чадварыг тодорхойлдог. Эдгээр системийн сулрал нь хорт хавдар, зарим тохиолдолд прогери буюу хурдассан хөгшрөлтийг үүсгэдэг. Жишээлбэл, Вернерийн хам шинжтэй хүмүүс 15-20 насандаа хөгширч эхэлдэг бөгөөд 40 насандаа 80-тай мэт харагддаг.
Хөгшрөлтөд онцгой мэдрэмтгий молекул, эсвэл эсийн түвшинд ямар нэгэн өөр “бай” бий юү. Хүний хэвийн соматик эс (бэлгийн нөхөн үржихүйд оролцдоггүй) дунджаар 60 удаа хуваагдсаны дараа хөгширч эхэлдэг. Америкийн анатомич, геронтологич Л.Хэйфлик 1960-аад онд нээсэн эл онолыг Хэйфликийн хязгаар гэдэг. Эл хязгаар нь ихэнх хүний эсийн хувьд 40-60 удаагийн хуваагдал юм. Эс хуваагдах бүрт теломерүүд богиносдог. Өөрөөр хэлбэл, гэмтэл нэмэгдээд, хуримтлагдаад явна. Үүний үр дагаварт теломерүүд “агшина”. Нас ахих тусам үүдэл эсүүдэд ч теломерүүд богиносдог. Ингэснээр янз бүрийн эрхтэний эсийн шинэчлэлтийг аажмаар зогсоодог. Энэ нь дархлааны системд онцгой сөрөг.
Тэгвэл саяхнаас эрдэмтэд эсийн түвшинд хөгшрөлтийн өөр нэг бүлэг болох ретротранспозонуудад анхаарал хандуулах болов. Хүний генетикийн гуравны нэгээс илүү хувийг бүрдүүлдэг эдгээр хөдөлгөөнт генетикийн элементийг “генетик шимэгч” гэдэг. Ретротранспозонууд нь ретровирустэй холбоотой хөдөлгөөнт генетикийн элемент. Тэдний ДНХ нь эзэн генд нэгтгэгдсэн байдаг. Ретровирусээс ялгаатай нь тэдгээр нь тухайлсан ганц эс дотроо хөдөлж, үржиж, удам дамжиж чаддаг. Мэргэжилтнүүд ретровирусүүд нь ретротранспозонуудын тодорхой хувьслаар үүссэн гэж үздэг. Үүний дараа ретровирус мутацын улмаас халдварлах чадвараа алдана. Зохицуулалтгүй ретротранспозоны идэвхжил нь эсийн задралд хурдан хүргэдэг. Тиймээс залуу эсүүд тэдгээрийг хатуу хянадаг. Цаг хугацаа өнгөрөхөд ДНХ-ийн гэмтлийн улмаас энэ хяналт суларч, транспозонууд “үсэрч” эхэлнэ. Хэвийн үйл ажиллагаанд нь саад болно гэсэн үг. Үр дагаварт нь үүдэл эс болон чухал эд, эрхтэнүүдийн шинэчлэлт зогсдог.
Тэгвэл нас дагаад адилхан хөгширдөг эсүүд бүгд дайсан уу гэсэн асуулт зүй ёсоор гарна.Бидний бие дэх эсүүдийн дийлэнх нь хуваагддаггүй, үйл ажиллагаагаа явуулж, үүргээ гүйцэтгэсээр байдаг. Эд, эрхтэнийг шинэчлэхэд оролцдог цөөн тооны үүдэл эс бий. Цаг хугацаа өнгөрөхөд хуваагддаггүй эсүүдэд гэмтэл, өөрчлөлт хуримтлагддаг. Хөгширсөн эсүүд үхдэггүй, учир нь тэдний апоптоз буюу “амиа хорлох” механизм хаагдчихдаг. Тэгээд ялгаруулдаг бодисууд нь хүрээлэн буй эд, эсэд хөнөөл учруулах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, дархлааны хариу урвалыг зохицуулдаг уургуудыг хөгширсөн эсүүд идэвхтэй ялгаруулж эхэлдэг. Гайхалтай нь ийм эсүүд нь эсийн дахин програмчлахтай холбоотой үйл явцад нөлөөлөх, үүдэл эсийн шинж чанарыг олж авах чадварынхаа ачаар физиологийн нөхөн төлжилтөд (эд, эрхтэний бүтэц, үйл ажиллагааг сэргээх) оролцож чаддаг.
ЭПИГЕНЕТИК ИЛҮҮ НАЙДВАР ТӨРҮҮЛЖ БАЙНА
Хөгшрөлтийн эсрэг үндсэн гурван арга бий. Сенолитик (хөгширсөн эсийг арилгах), эпигенетикийн дахин програмчлал (эсийн насыг хэсэгчлэн буцаах), эсийн эмчилгээ (үйл ажиллагааны эсүүдийг нэмэх). Сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй эпигенетикийн салбар “мөнхийн залуу насны” эрэлд дорвитой хувь нэмэр оруулж эхэлснийг эрдэмтэд тодотгожээ.Японыүүдэл эсийнэрдэмтэн,
Нобелийн шагналт Шинья Яманакагийн судалгаанд үндэслэсэн, Яманака хүчин зүйлс (хуучин эсийг үүдэл эс болгон хувиргах боломжтой дөрвөн уураг)-ийг ашиглан эсийг дахин програмчлахад суурилсан эпигенетик технологийн нээлтүүд нь эд, эсийг залуужуулах, ДНХ-ийг өөрчлөхгүйгээр залуу төлөвт нь буцаах боломж олгодог. Тодруулөал, энэ нь ДНХ-ийн бүтцийг өөрчлөхгүйгээр амьдралын хэв маяг, хоолны дэглэм, стресс, хүрээлэн буй орчин зэрэг гадны хүчин зүйлс генийн идэвхжилд хэрхэн нөлөөлдгийг судалдаг салбар. Генетикийн шинжлэх ухаанаар ДНХ-ийн дарааллыг судалдаг бол эпигенетик нь энэ дарааллын зохицуулалтын учрыг олохоор “ухаж төнхдөг” буюу илүү давсан түвшнийх. Энэ чиглэлийн маркеруудыг засаж залруулах боломжтой учраас залуужуулах эмчилгээ болон судалгаанд өргөн ашиглах болсон. Хэдийгээр эпигенетикийн энэ технологийг эмнэлзүйн туршилтад хараахан хэрэглээгүй ч Альцгеймер зэрэг өвчнийг ойлгоход хамгийн ирээдүйтэй арга зам гэж олон улсад хүлээн зөвшөөрлөг байна.
Өдгөө энэ салбарын олон судлаач хөгшрөлтийн эсийг устгах чадвартай эм, тарилга боловсруулах чиглэлээр ажиллаж буй. Америкийн “Unity biotechnology” компани нэлээд ахицтай явна. Тэгвэл хөгшрөлтийн эсийн гадаргуугийн уургийг таньж, дархлааны системээр дамжуулан устгахад тусалдаг эсрэгбие бүхий тарилгыг Испанийн “Senolytic therapeutics” компани бүтээжээ. STX255 хэмээх эсрэгбие хөгшрөлтийн эсийн гадаргуу дээр өндөр хэмжээгээр агуулагддаг PD-L2 уурагтай холбогддог. Эл уургийг дарангуйлснаар дархлааны эсүүд хөгшрөлтийн эсүүд рүү халдах боломж бүрдэнэ. Өдгөө клиникийн өмнөх туршилтын хөгжүүлэлт хийж байгаа аж. Энэ мэтээр олон талт судалгаанууд үргэлжилсээр байна.
Хамгийн сүүлд буюу энэ сарын 2-нд “MIT technology review” сэтгүүлд мэдээлснээр Харвардын профессор Дэвид Синклер нүдээр дамжуулан эсийн залуужилтыг дэмждэг тарилгыг турших зөвшөөрөл авчээ. Бостонд төвтэй “Life biosciences” стартап компанийн “ER-100” гэсэн код нэртэй эмийг клиник туршилтад оруулах зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас олгосноо зарлажээ. Үүний нөлөөгөөр эсийг үр дүнтэй дахин програмчлах замаар илүү эрүүл төлөвт “тохируулах” боломж бүрдэх аж. “Life biosciences” нь хүний эсийн эпигенетикийн хяналтыг дахин тохируулах боломжийг судалдаг, Америкийн Цахиурын хөндийн цөөн хэдэн компанийн нэг юм.
ЭРЧИМТЭЙ УРАГШИЛСААР
Шинжлэх ухаан, технологийн салбарынхан хүний эрүүл мэндийн хугацааг уртасгах, амьдралын сүүлийн жилүүдэд илүү эрүүл, бүтээмжтэй байлгахын төлөө шаргуу ажиллаж байна. 2025 онд гэхэд л бодисын солилцооны эмчилгээ, биомаркерын нээлт гэхчлэн урт наслуулах, залуужуулах чиглэлээр 10 том нээлтээ танилцуулжээ, олон улсын эрдэмтэд.
•Америкийн Хөгшрөлтийн үндэсний хүрээлэнгийн хөтөлбөрийн дагуу 20 жилийн турш системтэй хийсэн судалгааны үр дүнг хоёр оны заагт танилцуулсан. Тодруулбал, рапамицин болон акарбоз хэмээх бэлдмэлийг хослуулан хэрэглэснээр эсийн түвшинд залуужиж, дундаж наслалтыг 36.6 хувиар нэмэгдүүлэх боломжтойг баталсан гэнэ.
•Осакагийн их сургуулийн эрдэмтэд эсийг залуу болон хөгшин “төлөвт” шилжүүлж чаддаг уураг илрүүлсэн. Хөгширсөн эсийн стрессийн ширхэгүүдэд идэвхтэй байдаг AP2A1 хэмээх уураг нь эсийн хөгшрөлттэй холбоотой өвчлөлийг бууруулах, арьсны нөхөн төлжилтөд эерэг нөлөөтэй. Нээлтийн үр дүн нь эсийн хөгшрөлтийг буцаах аргуудыг боловсруулах шинэ замыг тодорхойлсон гэдгийг багийг ахалсан эрдэмтэн Шинжи Дегүчи тэмдэглэжээ.
•Хятад, АНУ, Японы хамтарсан багийнхан хөгшрөлт, стрессэд бага өртөх “хөгширдөггүй” эс зохион бүтээж, өндөр насалсан макаки сармагчингуудад туршсан. Үр дүнд нь эсийн хөгшрөлт, архаг үрэвсэл, эд, эрхтэний доройтол нь буурч, тархины бүтэц, танин мэдэхүйн үйл ажиллагаа сайжирч, нөхөн үржихүйн үйл ажиллагаа нь хэсэгчлэн сэргэсэн. Эл технологи нь хөгшрөлтийн эсрэг үндсэн гурван аргыг нэгтгэж, системийн арга барилд шилжих боломжийг харуулжээ.
Биологийн насыг тодорхойлоход чухал биомаркерууд гэж бий. Хамгийн алдартай нь FOXO3 нь эсийгхамгаалах үүрэгтэй, антиоксидант системийг идэвхжүүлж, ДНХ-ийг нөхөн сэргээхэд тусалдаг бөгөөд исэлдэлтийн стрессийг бууруулдаг. Гэсэн хэдий ч нас ахих тусам идэвхжил нь буурч, эд эсүүд гэмтлийг даван туулах чадвараа алддаг. Өөр нэг үзүүлэлт бол IL-6, IL-8 дохиоллын молекулууд. Эдгээрнь эд, эрхтэнийхэвийнүйлажиллагаандсаад учруулж, хөгшрөлтийг хурдасгадаг. Р21 уурагмөн л эсийн хөгшрөлтийн сонгодог маркер, энэ нь өндөр байвал эсүүд хуваагдах, шинэчлэгдэхээ больдог. Нас ахих хэрээр эсийн цөмийн бүтэц доройтдог, хроматин суларч, ДНХ илүү нээлттэй болж, ген нь тогтворгүйтпэг. Энэ нь алдаа хуримтлагдаж, эсийн үйл ажиллагаа буурахад хүргэнэ.Энэ бүхмаркерын үзүүлэлт дээрх туршилтын үр дүнд сайжирсан аж.
•Өнгөрсөн оны аравдугаар сард Калифор нийн их сургуулийн эрдэмтдийн судалгааг “Nature аging” сэтгүүлд нийтэлснээс үзвэл наслалтыг уртасгах боломжтой хоёр бодисын хослолыг тогтоожээ. Окситоцин даавар болон Alk5 ферментийн хамтарсан үйлдлийн үр дүнд хулганы наслалтыг 73 хувиар уртасгасан аж. Өнчин тархины арын хэсэгт хуримтлагддаг окситоцин даавар нь нөхөн үржихүй, нийгмийн холбоо үүсгэхэд, стрессийг бууруулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Ихэвчлэн хайрын, эсвэл хавсаргах даавар гэж нэрлэдэг учир нь хүрэлцэх, дотно харилцаа холбоо тогтоох, төрөх үед түвшин нь нэмэгддэгтэй холбоотой. Alk5 фермент нь насжилтын өөрчлөлт, үрэвсэлтэй холбоотой уургийн идэвхийг дарангуйлдаг. Тодруулбал, насжилттай зэрэгцэн нэмэгддэг TGF-β уугийн нөлөөгөөр арьсны фибробластууд өөхний эс болж хувирах чадвар дарангуйлагддаг бөгөөд энэ нь бат бөх, уян хатан чанар нь буурах гол шалтгаан. Тиймээс эл уургийн идэвхжилийг дарангуйлах нь хөгшрөлтийн зарим шинж тэмдгийг буцаах боломж. Үүний тулд окситоцин даавар, Alk5 ферментийг “хос буу” болгосон ашиглажээ.
•Иллинойсын их сургуулийн судлаачид ялтас эсийн нэг хүчин зүйл PF4 уургийн алдагдлыг илрүүлжээ.Үүний түвшин нь нас ахихад буурч, ясны чөмөгний үүдэл эсийн үйл ажиллагаа доройтсоноор үрэвсэл, цусны хорт хавдар, зүрх судасны өвчний эрсдэл нэмэгддэг болохыг “Blood” сэтгүүлд нийтэлсэн. Гэхдээ судлаачдын онцолсноор PF4 нь залуу насны “үрэл” болохгүй, харин насжилттай холбоотой цус, дархлааны эмгэгүүдтэй тэмцэхэд чиглэсэн хөгшрөлтийн эсрэг цогц эмчилгээнд хавсрах боломжтой. Эсийн түвшний залуужуулах үйл явцад цусны гүйцэтгэх үүрэг их тул бусад суурь судалгаанд үүнийг ашиглах өргөн боломж нээгдлээ.
Энэ мэт 10 том нээлт хийсэн жилийн халааг авсан 2026 он ч ялгаагүй бөмбөг тэслэх төлөвтэй. Хоёр сарын хугацаанд гэхэд л хэд хэдэн нээлтийг танилцуулсан талаар дээр өгүүлсэн. Үүнээс гадна өнгөрсөн сард олон нийтэд мэдээлсэн судалгааг АНУ-ын Корнеллийн их сургуулийн эрдэмтэд хийжээ. Тэд үр хөврөлийн үүдэл эсээс ялгардаг жижиг цэврүү нь хэвийн эсийг хөгшрөлтөөс хамгаалах чадвартайг тогтоожээ. “Хөгшрөлтийн гол шалтгаануудын нэг бол чөлөөт радикалуудаас үүдэлтэй эсийн гэмтэл болох исэлдэлтийн стресс юм.Бид цэврүүнийгадаргуугаасфибронектинуураг илрүүлсэн. Энэ нь цэврүүг хөгширч буй эсүүдэд наалдуулахад тусалдаг бөгөөд тусгай ферментийн ялгаралтыг идэвхжүүлдэг. Эдгээр фермент нь исэлдэлтийн стрессийн нөлөөг хааснаар эсийн хөгшрөлтийг өдөөдөг дохионуудаас сэргийлдэг” хэмээн мэдээлэв. Өдгөө цэврүү нь биеийн хөгшрөлтөд нөлөөлдөг, эсэхийг тодорхойлох туршилтуудыг хулгануудад хийж байна. Хэрэв амжилттай болбол эрдэмтэд ижил төстэй цэврүү үүсгэхийн тулд дахин програмчлагдсан хүний үүдэл эсийг ашиглахаар төлөвлөсөн талаараа тайлбарласан байна.
Ташрамд өгүүлэхэд, 2025 оны анагаахын чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн нээлт эстэй холбоотой. Зохицуулагч Т эсүүдийн тэнцвэрийг тохируулдаг эмчилгээ хэдийн туршилтын шатандаа явж байна.
ҮХЭШГҮЙ МӨНХИЙН ӨӨДРӨГ ҮЗЭЛТНҮҮД
Ойрын ирээдүйд хөгшрөлтийн эсрэг бүх нийтийн эмчилгээ гарахгүй нь тодорхой. Гэсэн хэдий ч амьдралыг мэдэгдэхүйц уртасгаж чадна гэдэгт итгэлтэй хүн цөөнгүй бий аж.
•Тэдний нэг нь Британийн биогеронтологич Обри де Грей. “Өдгөө байгалиас ивээл, эсвэл эрдэмтдээс шинэ нээлтүүд хүлээх бус, одоо байгаа бүх технологийг зоригтойгоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд санхүүжилтийн асуудал л бий” хэмээдэг тэрбээр хөгшрөлтийнэсрэг технологибий болгоход чиглэсэн судалгааг дэмжих зорилгоор “Метусела” болон SENS (Үлмэдэгдэх хөгшрөлтийн инженерчлэлийн стратеги) сан байгуулжээ. Тус сан нь амьдрах хугацааг мэдэгдэхүйц уртасгасан гэх бодит үзүүлэлттэй судалгаануудад их хэмжээний мөнгөн шагналыг 2007 оноос олгож ирсэн. Сангийнхны эрхэмзорилго уг нь их “энгийн” бөгөөд 90 настныг 50-тай мэт болгох. Үүнийг дэмждэг хүн хэдэн мянгаар тогтдоггүй гэнэ.
•Тэгвэл “Метусела” сангийнхнаас давсан мөрөөдөгчдийн түүх цөөнгүй. Тэдний хувьд эрсдэл бол юу ч биш. Өдгөөгөөс 100 гаруй жилийн тэртээд 1920 онд орос гаралтай, Францын мэс засалч Серж Воронов залуу шимпанзе болон бабуин сармагчны төмсөгний булчирхайг хүнд шилжүүлэн суулгах хагалгааг хэдэнтээ хийжээ. 1923 онд Лондонд болсон Олон улсын мэс засалчдын хурлын үеэр Вороновын “залуужуулах” амжилтыг сайшааж, дэлхийд нэр нь түгсэн 700 мэс засалч суудлаас босож хүндэтгэл үзүүлсэн гэдэг. Тэрбээр 1925 онд хэвлүүлсэн “Залгах замаар залуужуулах” номондоо мэс заслынхаа болзошгүй үр нөлөөг тайлбарлан “Өдөөгч” болохыг үгүйсгэхгүй, ямартай ч ой санамж сайжирч, амралтгүйгээр удаан хугацаагаар ажиллах чадвар өсөж, нүдний шил зүүх хэрэгцээ буурч, амьдралын хугацааг уртасгах нөлөө үзүүлсэн” гэжээ.
•Энэ явдлаас яг 100 жилийн дараа 2020 онд Америкийн иргэн, 45 настайБрайанЖонсон өөртөө 18-тай хүүгийнхээ цусыг сэлбүүлэв. 30 эмчийн бүрэлдэхүүнтэй багийн хяналт дор явуулсан залуужуулах зорилготой төсөлд сайн дураар хамрагдсан нь энэ.
•Америкийн Флоридагийн их сургуулийн профессор, 55 настай Жозеф Дитури мөн л ийм зорилгоор өнгөрсөн жил “Усан доор залуужих” төсөлд оролцжээ. Тэрбээр 100 хоногийг Атлантын далайн есөн метрийн гүнд өнгөрүүлсэн. Эсийн залуу байдлыг хариуцдаг хромосомын төгсгөлд байрлах теломерийн бүтэц 20 хувиар уртассан, үүдэл эсийн тоо 10 дахин нэмэгдэж, мөн хугацаагаар залуужсан гэдгийг нь иж бүрэн шинжилгээгээр баталсан талаар мэдээлж байлаа. Усан дор хамгийн удаан амьдарсан гэдгээрээ тэрбээр “Дэлхийн Гиннесийн дээд амжилт” номонд бичигджээ.