УИХ-ын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар Унгар улсын ОТП банкны төлөөлөлтэй цахимаар ярилцжээ. Энэ үеэр ОТП банкнаас Монголын Банкны тухай хууль, тогтоомжийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчилж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тодорхой болговол салбараа нээх сонирхолтойгоо илэрхийлсэн аж. Тухайлбал, нэг хувьцаа эзэмшиг чид тавьдаг хязгаарлалт, хэт ерөнхий зарим зохицуулалт болон эрсдэлийг бууруулах тодорхой өөрч лөлтүүдийг хуульд тусгавал стратегийн хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтойгоо онцолжээ.
75 жилийн түүхтэй ОТП банк нь Унгарын хамгийн томд тооцогдох хөрөнгийн биржид бүртгэлтэй арилжааны банк аж. Одоогоор Төв болон Зүүн Европын 11 улсад нийт 1206 салбараар үйл ажиллагаа эрхэлдэг гэнэ. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар тус банкны өөрийн хөрөнгө 115.2, нийт зээлийн багц 60 тэрбум ам.долларт хүрчээ. Нийт хувьцааных нь 55 хувийг олон улсын хөрөнгө оруулалтын сан, үлдсэнийг нь дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшдэг байна.
Харин УИХ-ын даргын зүгээс эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд төрийн хэт оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх бодлогыг чухалчилж буйгаа дурджээ. Түүнчлэн банкны салбарын реформыг эр чимжүүлж, дотоодын зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид оруулахыг зарчмын хувьд дэмжин, ОТП банкны саналыг эергээр хүлээн авч буйгаа илэрхийлжээ. Мөн УИХ-ын хаврын чуулганаар Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, холбогдох эрх зүйн орч ныг илүү боловсронгуй болгоход анхаарахаар төлөвлөснийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.