Нийслэлийн хэмжээнд энэ онд 4729 га талбай буюу 20 218 нэгж талбарт газар чөлөөлнө. Тодруулбал, шинээр 41 байршилд 4216 нэгж талбарт газар чөлөөлөх бөгөөд “Нэгдүгээр тойрог зам” төслийн хүрээнд 3029 нэгж талбарыг, үлдсэн байршлуудыг трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын зориулалтаар чөлөөлөх аж. Мөн он дамжин хэрэгжиж буй авто зам, инженерийн шугам сүлжээний төслүүдийн хүрээнд 24 байршилд газар чөлөөлөлт үргэлжилнэ. Энэ хүрээнд 2026 онд 675 нэгж талбарыг чөлөөлнө. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Тав, Зургаан буудал орчим, Сүхбаатар дүүрэгт Дамбадаржаа, Баянголд Гандан, “Өргөө” кино театрын арын дэнж, Сонгинохайрхан дүүргийн IV, V, VIII хороо, Баянзүрхийн Цайз 16 орчим, Хан-Уулын 34 дүгээр сургуулийн ойролцоо энэ жил газар чөлөөлнө.
Мега төслүүдийн хүрээнд “Улаанбаатар метро”-ны 90 нэгж талбар, Туулын хурдын замын зориулалтаар 112, мөн “ДЦС5” төслийн хүрээнд 26 нэгж талбарт газар чөлөөлөхөөс энэ онд үлдсэн зургааг нь чөлөөлөх юм байна.
Г.Сансар