Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д ажлын айлчлал хийж буй аж. Тэрбээр айлчлалынхаа үеэр тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн санаачилгаар зохион байгуулсан “Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт”-д оролцсон байна.
Тус уулзалтад нийт 55 орны Гадаад хэргийн сайд, уул уурхай, ашигт малтмалын асуудал эрхэлсэн бусад төлөөлөгч хүрэлцэн очжээ. Улмаар энэ төрлийн ашигт малтмалын нийлүүлэлт, боловсруулалт, эдийн засаг, технологийн хөгжил дэх ач холбогдлын талаар мэдээлэл, санал солилцжээ. Ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтад тулгуурлан хөгжүүлэхэд чиглэж байгаагаараа уг уулзалт онцлог болсон байна.
С.Уул