Улсын хэмжээнд 2025 онд нийт 4,831,351 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оноос 1.505.717 буюу 45.3 хувиар өссөн байна.
Нийт бүртгэгдсэн зөрчлийн 93.2 хувь нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих”, 3.1 хувь нь “Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах”, 0.7 хувь нь “Автотээврийн тухай хууль зөрчих”, 0.4 хувийг “Хүний биед халдах”, 12,871 буюу 0.3 хувийг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил хамгийн их байна.
Зонхилон үйлдэгддэг дээрх зөрчлөөс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 4,503,272 бүртгэгдсэн нь өмнөх жилээс 56.2 хувиар, “Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил” 149,628 бүртгэгдсэн нь 31.5 хувиар өсөж, “Авто тээврийн тухай хууль зөрчих” зөрчил 35,111 бүртгэгдсэн нь өмнөх оноос 35.6 хувиар буурчээ.