Говийн биологийн олон янз байдлын хүрээлэн(Gobi biodiversity institute-GoBI)-гийн нээлт өчигдөр боллоо. Монго Улсын газар нутгийн 76 орчим хувь ямар нэг хэлбэрээр доройтон, сүүлийн 70 жилд агаарын дундаж хэм 2.3-аар нэмэгдсэн аж. Тиймээс манай улс говийн биологийн олон янз байдлын хүрээлэнг байгуулж, байгаль хамгааллын мэдлэг, дата, судалгаанд тү шиглэн хэрэгжүүлэх боломж бүрдүүлж буйг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас дурдлаа. Түүнчлэн дээрх хүрээлэн нь говийн экосистемийг урт хугацаанд судлан, зэрлэг амьтдын мониторинг хийх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч, бодлого төлөвлөлт боловсруулах, шинжлэх ухаанд тулгуурласан зөвлөмж боловсруулах зэргээр ажиллах үндэсний төв байгууллага болох гэнэ. Говь бол зөвхөн Монголын асуудал биш, Төв Азийн хуурай бүсийн экологийн тогтвортой байдлыг хангах, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрч лөлттэй тэмцэх дэлхий нийтийн оролцоог хангах чухал зангилаа бүс нутаг гэдгийг дээрх хүрээлэнгийн нээлтэд оролцогчид онцлов.