Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Адууны соёлд холбогдох 200 гаруй үзмэрийг дэлгэлээ

Монгол хүний сэтгэхүйд морь нь хурд, хийморь, эрх чөлөө, хүч чадлын илэрхийлэл байсаар ирсэн. Мон­голчууд хүлэг морийг төрийн долоон эрдэнийн нэг хэмээн дээдэлж, молор эр­­­дэ­­нийн хүлэг гэж бэлгэдэн шүтэж ирсэн уламжлалтай билээ.
2026-02-03

“Алтан зуун”-ыг төгсгөсөн далан гурван секунд

1986 оны нэгдүгээр сарын 28-ны өглөөний 11.38 цаг. Флорида, Кеннедигийн нэрэмжит Сансрын нислэгийн төв. Сая сая америкчууд телевизийн дэлгэцээ ширтэн, амьсгал түгжин хүлээж байлаа. Энэ бол онцгой гэж хэлж болохоор нислэг байв. Учир нь мэргэжлийн сансрын судлаачидтай хамт дунд сургуулийн багш Криста Маколифф хөөрсөн юм. Энэ эмэгтэйг сансраас хичээл зааж, бүхэл бүтэн үеийн урам зоригийг бадраах сайхан ирээдүй хүлээж байв. Их дуу чимээ гаргаж, газар доргиулан “Челленжер” хөлөг хөөрөв. 2000 тонн жинтэй энэ аварга хөлөг удалгүй өндрөө авч, өтгөн цагаан утаа хаяж тод өнгийн цэг болж хувирав.
2026-02-03

Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв

Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
2026-02-03

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сүмогийн дэвжээнээс зодог тайлав

Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн үс авах ёслол Японы Токио хотын “Рёгокү Кокугикан” ордонд өнгөрсөн амралтын өдөр болсон. Хэвлэлийнхний мэдээлж буйгаар түүний зодог тайлах ёслолд 330 зочин ирж, олон хүн ирж, сонирхон үзжээ. Сүмогийн түүхэнд 45 түрүүлж, үнэмлэхүй дээд амжилтын эзэн болсон Хакүхо М.Даваажаргал алтан шаргал өнгийн дээлтэй гарч ирэхэд ордонд цугласан үзэгчид сэтгэл өндөр хүлээн авав.
2026-02-03

Он гарснаас хойш мөс цөмөрсөн зургаан тохиолдол бүртгэгджээ

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр энэ сарын 1-ний байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-40 см нэмэгджээ. Гэвч энэ нь олон жилийн дунджаас 5-45 см нимгэн, нуурын толио болон гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг анхааруулав.
2026-02-03

“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулсан нүүрсний хэмжээ өнгөрсөн сард хоёр сая тонныг давжээ. Тодруулбал, Засгийн газрын шийдвэрээр нүүрсээ хөрш орны боомтуудад хүргэх нөхцөлөөр 2023 оны хоёрдугаар сараас биржээр борлуулж эхэлсэн. Үүнээс хойш нүүрсний экспортын сарын хэмжээ энэ оны нэгдүгээр сард 2.04 сая тоннд хүрсэн аж. Энэ нь өмнөх хамгийн өндөр борлуулалтын хэмжээнээс 58.76 мянган тонноор давж, 137.8 сая ам.долларын орлого олох боломжийг бүрдүүлсэн гэнэ.
2026-02-03

Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд хийнэ

Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд хийнэ
2026-02-03

Aplus.mn-ээс есдүгээр сард сурах бичиг захиалсан хүүхдүүд өдий болтол авч чадаагүй байна

Сурах бичгийг бага ангийн сурагчид үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийнхан сургуулийн номын сангаар дамжуулан түрээсэлж, төлбөртэй ашиглаж буй. Өнгөрсөн намар хүүхдүүд сургууль ч үгүй, сурах бичиг ч үгүй есдүгээр сарын 1-тэй золгосон. Гэ­­тэл одоо хүртэл түрээсний сурах бичиг захиалаад гар дээрээ авч чадаагүй сурагч олон байна.
2026-02-03

УИХ-ын гишүүд Хорват улсад айлчлав

Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Хорват Улсад айлчлаад иржээ. Тэд тус улсын Хорват-Монголын парламентын бүлгийн дарга П.Штромарын урилгаар ийнхүү ажилласан байна. Манай хоёр улс 1993 онд дипломат харилцаа тогтоосноос хойш парламентын бүлгийн түвшинд ийнхүү анх удаа айлчилснаараа онцлог аж.
2026-02-03

Аялал жуулчлалын салбарын хөгжил, хөрөнгө оруулалтыг хэлэлцэх долоо хоног эхэллээ

“Аялал жуулчлалын салбарын долоо хоног” арга хэмжээний нээлт Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ)- ны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд өчигдөр боллоо. Тус арга хэмжээг Засгийн газрын бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй юм.
2026-02-03

Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна

Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна
2026-02-03

“Хүний эрх бол хууль тогтоомж дахь нэг гол тулгуур багана”өс

Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний, хараат бус, бие даасан байгууллага үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой өчигдөр то­хиов. УИХ-аас 2000 оны арванхоёрдугаар сарын 7-нд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг баталж, хоёр сарын дараа анхны гурван ги­шүүнийг томилсноор тус байгууллагын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Хүний эрхийн үндэсний байгууллага үүссэний ойд зориулсан Хүндэтгэлийн хурал өчигдөр болж, 25 жилийн алдаа, оноогоо дүгнэсэн юм.
2026-02-03

2025 он хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор батлав

Дэлхийн цаг уурын байгууллагаас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор батлав. Тодруулбал, Дэлхийн цаг уурын байгууллагын найман өөр өгөгдлийн цуваанд тулгуурласан нэгдсэн шинжилгээгээр дэлхийн дун­­­­­­­­­­даж гадаргын температур нь 1850-1900 оны дундажтай харьцуулахад 1.44 хэмээр (нэмэх, хасах 0.13 цельсийн хазайцтай) дулаарсан байна. Эдгээр найман өгөгдлийн цувааны хоёр нь 2025 оныг 176 жилийн хэмжилтийн түүхэн дэх хоёр дахь, харин үлдсэн зургаа нь гурав дахь хамгийн дулаан жил гэж тус тус ангилжээ.
2026-02-03

Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой энэ онд тохиож байна

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой энэ жил тохиож байна. 1931 оны арваннэгдүгээр сарын 12-нд Монголын анхны орчин цагийн мэргэжлийн урлагийн байгууллага Улсын төв театр байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш тус театраас салбарлан мэргэжлийн урлагийн олон байгууллага үүсэж хөгжсөн бөгөөд 1935 онд Монгол кино үйлдвэр, Улсын цирк, Улсын хүүхэлдэйн театр, 1950 онд Улсын хүүхэд, залуучуудын театр нээгдэн, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.
2026-02-02

Архангайн шар тос кг нь 60 000, тавгийн идээ 450 000 төгрөгийн үнэтэй байна

Архангай аймгийн Цахир, Эрдэнбулган, Их тамир, Өндөр-Улаан зэрэг сумын малчид өөрсдийн бэлдсэн цагаан идээгээ Тусгаар тогтнолын талбайд дэлгэжээ. Сар шинийн баярыг угтсан уг үзэсгэлэн, худалдаанд цагаан идээнээс гадна, аньс, нэрс, үхрийн нүд, чацаргана зэрэг жимс, импортын зарим төрлийн бү­ тээгдэхүүнийг худалдаж байв. Өдгөө нийслэлд сар шинийн баярт зориулсан 10 гаруй төрлийн үзэсгэлэн худалдаа гарч буй. Эдгээрээс төлөөлөл болгон Тусгаар тогтнолын талбай дахь үзэсгэлэнгийн цагаан идээний үнэ ханшийг сонирхлоо.
2026-02-02

Ухаалаг хэрэглээ рүү хувьсаж буй Сар шинийн бэлэг

Монголчуудын уламжлалт Сар шинийн баяр хаяанд иржээ. Үүнтэй зэрэгцэн “Зочдодоо ямар бэлэг өгвөл тохиромжтой вэ”, “Юу өмсдөг юм билээ”, “Баярын ширээгээ ямар байдлаар засвал зүгээр бол” зэрэг асуулт ар араасаа хөвөрдөг. Бэлгийн морины шүд татдаггүй гэдэгчлэн бид бусдын сэтгэл шингэсэн талархлыг голж гоочлолгүй хүлээн авахыг эрхэмлэдэг уламжлалтай ч шүүгээнд “хөглөрөх” хэрэгцээгүй бэлгүүд нь өнөө үед аль аль талдаа эдийн засгийн үргүй зардал, ахуйн дарамт болж буйг иргэд учирлаж байна. Ингээд Цагаан сарын бэлэг солилцоо, түүнийг хүлээн авах хандлага ямар буйг уншигч та бүхэнд сонирхуулъя.
2026-02-02

Төсөлд тусгаагүй бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх нь олширчээ

“Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл ба батлагдсан төсвийн харьцуулсан шинжилгээ”-г Нээлттэй нийгэм форум, “Зэт файнаншил энд инвестмент консалинг” компанийн судалгааны багийнхан болон судлаачид өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Манай улс төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд нийт 11.1 их наяд төгрөгийн өртөгтэй, 3.28 их наядын санхүүжих дүнтэй 738 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталсан.
2026-02-02

“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв

Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй “Жинжий майнинг” компанийн ажилчдын байранд хүний эрүүл мэндэд халдсан хэрэг гарав. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь тус компанийн ажилчдын амрах байранд нэгдүгээр сарын 28-ны 16.40 цагийн үед ийм явдал болсон талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл ирсэн аж. Үүний дагуу Төв аймгийн Цагдаагийн газрынхан очиж шалгахад 31 настай М гэх залуу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Э-ийг нэг бус удаа хутгалж гэмтээсэн байсан гэнэ.
2026-02-02