Улсын нөөцөөс 9182.4 мянган тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгоод байна
Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 7 аймгийн 27 суманд төмөр зудын нөхцөл үүсэж, өвөлжилт хүндэрсэн. Он гарсаар 176 мянга гаруй мал хорогдоод байгаа тул зудын нөхцөлд Засгийн газар, УОК-оос махны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвс тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд хивэг тэжээлийн экспортыг он дуустал хугацаанд хязгаарлаж, улсын нөөцөөс 21 аймаг, нийслэлийн алсдагдсан 3 дүүрэгт 9182.4 мянган тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгоод байна.
2024-01-23
Европ руу зорчих агаарын замаа тэллээ
Ингэснээр манай улс дэлхийн 44 улсын 130 цэг рүү нислэг үйлдэх, хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдэж байна.
2024-01-23
Эко танхим байгуулахад шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж өгчээ
Монгол, Германы Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-өөс Говийн их дархан цаазат газрын А хэсгийн орчны бүсэд хамаарах хоёр аймгийн таван сумын ерөнхий боловсролын сургуульд эко танхим байгуулахад шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг өгчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст, Говь-Алтайн Алтай, Цогт, Эрдэнэ сумын сургуульд сандал, ширээ, олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж, зөөврийн компьютер, ухаалаг самбар, зургийн аппарат, номын шүүгээ зэргийг олгосон байна.
2024-01-19
Хилчид төөрсөн иргэдийг аварлаа
Ангийн штабаас өгсөн үүргийн дагуу салбарын захирагч ахлах дэслэгч Д.Билгүүнээр ахлуулсан ахлах ахлагч Г.Алтанбагана, ахлах ахлагч Х.Дүйсенбек
2024-01-18