Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ гэв
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2023.10.17/ хуралдаанаар Засгийн газраас 2023 оны аравдугаар 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
2023-10-18
А.Отгонцэцэг: Шинжээчдийн баг дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн гаргахыг шаардаж байна
Зуурдаар өнгөрсөн нөхрийнхөө үхлийн жинхэнэ шалтгааныг мэдэхээр иргэн А.Отгонцэцэг өнөөдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна суулт зарлалаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар өнөөдөр гурав дахь удаагаа үзлэг шинжилгээ хийх юм. Тиймээс А.Отгонцэцэг шинэ бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг дүгнэлтийг үнэн, зөв шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардаж, ийн суулт хийж эхэлжээ.
2023-10-17
“Бэрэн групп” ХХК-аас 135 тэрбум гаруй төгрөг гаргуулна
Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Бэрэн групп” ХХК, “Бэрэн Металл” ХХК, “Бэрэн майнинг” ХХК нарт холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.
2023-10-17
Н.Одонтуул: Өөрийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг ялаас чөлөөлөхгүй
Харьяаллын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тухайн хорих байгууллагын оршин буй газрын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тодруулбал, хорих байгууллага аль сум, дүүргийн нутагт оршиж байна тухайн сум, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.
2023-10-17
E-Mongolia-д өнөөдрөөс “Хүүхдээр нэвтрэх” цонх нэмэгдлээ
E-Mongolia-гийн нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” шинэ цонх нээгдлээ. Хүүхэд регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирнэ. E-Mongolia-гийн хэрэглэгч эцэг эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн хүүхдийнхээ QR кодыг уншуулна. Хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар ээж аавдаа мэдэгдэж болно. Хаана байгаа газрынхаа 3 үгт хаягийг мөн ганц товчлуур дараад ээж аавдаа илгээнэ. Ээж аав нь түүн дээр дарахад хүүхдээ хаана байгааг шууд мэдэх боломжтой юм.
2023-10-16
1ХBET нэрийн дор хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэв
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын энэ оны 13 тоот удирдамжийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт 1XBET гэх нэр, логог ашиглан төлбөрт таавар, бооцоот тоглоомын зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээж буй аж ахуй эрхлэгч, иргэдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ.
2023-10-16
МСНЭ: Ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд 1-5 жилийн ял оноох заалтыг эсэргүүцэж байна
Монголын төр, тэр дундаа цагдаа, прокурор, шүүх зэрэг хууль сахиулах байгууллагын шударга үнэн байдалд иргэдийн итгэл үлэмж буурсан энэ цаг үед мөрдөн шалгах ажиллагааны бүх мэдээллийг төр өөрөө хатуу хянаж, энэ явцад хүний эрхийн зөрчил, алдаа завхрал, хэлмэгдүүлэл ч үүсэж болох нөхцөлийг хаацайлах, нуух боломжийг хуулиар бий болгож буй нь төрийг улам бүр дарангуйлагч шинжтэй болгоод зогсохгүй иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд айдас төрүүлж байгааг Засгийн газарт хатуу сануулж байна.
2023-10-14
Прокурорууд энэ долоо хоногт 876 гомдол, мэдээлэл шалгажээ
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах, 6 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой талаар байгаа бол 251 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
2023-10-13
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ
Хуулийн төсөлд,
-Бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах;
-Сүүлийн жилүүдэд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах явдал нэмэгдэж, энэ нь хүний эрх, эрх чөлөөнд халдах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдаг үүсэж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэмт хэргийг үйлдсэн шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч нарт оногдуулах ялын бодлогыг чангатгах;
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой зөрчил, гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг тус тус хийхээр тусгажээ.
2023-10-13
ГИХГ 50 гаруй албан хаагчийг гадаад сургалтад хамруулжээ
Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар нь ижил чиг үүргийн байгууллагууд болон олон улсын байгууллагуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа бөгөөд энэ хүрээнд 2023 онд 50 гаруй албан хаагчийг гадаад сургалтад хамруулсан байна. Энэ сард Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын туршлагаас хуваалцлаа.
2023-10-13