Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ямааны годрон өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх нь

Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаард­лагаар хэрэг­лэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүр­дүү­лэхэд шаард­лагатай 1.5 тэрбум төгрөгийг Зас­гийн газ­рын нөөц сангаас гаргахаар шийдвэр­лэлээ. Үүнд бүтээгдэхүүний үнэлгээ, чанарын баталгаа­жуулалт, үйлдвэрлэл болон ний­лүүлэлтийн зардал зэргийг оруулан тооцжээ.
2026-10-08

Цэцийн их суудлын хуралдааныг хойшлуулав

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэм­дэг­лэсэн, нам, эвслийн санал тэм­дэг­лэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэм­дэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооц­но” гэх заалтын “…дутуу...” гэсэн нь Үнд­сэн хуу­­ лийн 21.2 дахь хэсгийн “Улсын Их Хур­лын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй шууд сон­­ гох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно” хэмээх заалтыг зөрчсөн, эсэх асууд­лаар маргаан үүсгээд буй.
2026-10-08

Уурхайн хаягдлын сан, далангийн олон улсын стандарт нэвтрүүлнэ

Хаягдлын менежментийн дэлхийн аж үйлдвэрийн стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг судлах ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын тушаалаар байгуулжээ.
2026-10-08

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд болох гэж байна. Чуулга уулзалтыг “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна.
2026-10-08

Үр тарианы 67 орчим хувийг хураажээ

Улсын ургацын комиссын төлөөлөгчид уржигдрын байдлаар газар тариалангийн 243.3 мянган га талбайгаас 338.5 мянган тонн үр тариа хураан авсныг мэдээллээ. Мөн 10.7 мянган га-гаас 134 300 тонн төмс нийт 83 000 га-гаас 276 мянга гаруй тонн хүнсний ногоо, тэжээлийн ургамал хураасан аж.
2026-10-08

Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байна 

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхтэй холбогдуулан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх анхан шатны сургалт өчигдөр эхэллээ. 14 хоног үргэлжлэх уг сургалт нь хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг мэргэжлийн түвшинд судалж, шүүгчийн шийдвэр гаргах үйл явцыг дэмжих шинэ тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байна. 
2026-10-08

Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн 754 дуудлага бүртгэгджээ

Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн дуудлага мэдээлэл 2026 оны 10 дугаар сарын 08-ны байдлаар Улсын хэмжээнд нийт 754 бүртгэгдсэн байна. Үүнээс Архангай 7, Баян-Өлгий 2, Булган 18, Дархан-Уул 110, Завхан 30, Хөвсгөл 65, Увс 10, Дорнод 13, Хэнтий 209, Төв 20, Сэлэнгэ 86 зэрэг 11 аймаг, нийслэлд 24, бусад нь Тусгай хамгаалалттай бүс нутгуудаас бүртгэгдсэн байна. Нийт орж ирсэн тохиолдлын 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байсан байна.
2026-10-08

Архангай аймгийн Өлзийт сумын сургуульд гал гарчээ

Архангай аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байранд уржигдар гал гарчээ. Тодруулбал, тус сургуулийн Мэдээлэл зүйн танхимд гал гарсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу алба хаагчид шуурхай ажиллаж, унтраасан байна.
2026-10-08

Сансар огторгуйн нууцыг нээсэн эрдэмтэн Нобелийн шагнал хүртэв

Бельги гаралтай Америкийн эрдэмтэн Фрэнсис Халзен физикийн салбарын Нобелийн шагнал хүртлээ. Тэрбээр дэлхийн хамгийн хүйтэн тив болох Антарктидын зузаан мөсөн доор эрдэм шинжилгээний цогцолбор байгуулж, орчин үеийн одон орон судлалд хувьсгал хийсэн юм.
2026-10-08

Хөвсгөлийн Галт сумд сургууль, Төмөрбулагт дотуур байр ашиглалтад оруулав 

Улсын төсвийн 15.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн Галт сумд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ байр барьж, ашиглалтад оруулжээ. 640 хүүхдийн хүчин чадалтай уг сургуулийг цаашид бүсийн төрөлжсөн ахлах сургуулийн хэв загвараар хөгжүүлэх гэнэ.
2026-10-08

Халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн гурван хүнд ял шийтгэлээ 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клиникомедикал центр” эмнэлэгт био анагаах судлаачаар ажиллаж байсан Ш.Намуунцэцэг, Э.Элбэгбулаг болон иргэн Д.Мөнхчимэг, Г.Банз­рагч, С.Оюунбилэг нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уржигдар хэлэлцэншийдвэрлэлээ.
2026-10-08

ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?!

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огц-руу лахын өмнөхөн урьд хожид үзэгдээгүй ха-чирхалтай үйл явдал өрнөөтөхсөн. Шүү хийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удир дах албан тушаалтнууд хэвлэлийн хур лын индэрт зэрэгцэж суугаад “С.Амар сай ханыг зайлуулъя” гэсэн мэдэгдэл хийж ол ныг гайхшируулж байв.
2026-10-08

“Чингис хаан” нисэх буудлын хөөрч, буух зурваст цаг уурын автомат систем суурилуулжээ

Цаг уур, орчны шинжилгээний газрынхан Дэлхийн болон БНСУ-ын Цаг уурын байгууллагынхантай хамтран Монгол Улсын нислэгийн цаг уурын үйлчилгээг сайжруулах, орчин үеийн түвшинд хүргэх техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлж дууссанаа өчигдөр мэдээллээ.
2026-10-08

Хөхний хорт хавдраар гурав хоног тутамд нэг хүн нас барж байна 

Жил бүрийн аравдугаар сарын турш дэлхий нийтээр хөхний хорт хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, уг өвчний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэн, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулан сурталчилдаг уламжлалтай. Улмаар эл өвчинтэй тэмцэгч, даван туулагчдад итгэл найдвар, хүч чадал өгөх зорилгоор “Хөхний хорт хавдартай тэмцэх сар”-ыг улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг.
2026-10-08

Алдагдсан итгэлийг сэргээх “Зөвлөлдөх аян” өрнүүлнэ

“Монгол Улсыг нэг байшин гэж төсөөлье. Харахад боломжийн, гэвч дээврээс нь борооны ус гоожиж, зарим өрөөнийх нь ханын цаас урагдсан. Дотор нь амьдардаг хүмүүс гаднаас хэн нэгэн ирж байшинг нь засахыг хүлээсээр залхжээ. Тэд өөрсдөө л гэрээ өөд татах ёстой гэдгээ ойлгосон байна”. Өнөөдөр манай улс авлигын индексээр дэлхийн 182 орноос 124-т эрэмбэлэгдэж буй.
2026-10-08

Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан манайх эрсдэлийн үнэлгээ хийв 

ОХУ-ын Эрхүүгийн Сибирь, Алс Дорнодын тахалтай тэмцэх эрдэм шинжилгээний хүрээлэнд лабораторийн ажилтан байсан 28 настай эмэгтэй энэ сарын 2-нд шалтгаан нь тодорхойгүй уушгины хат­галгаа гэх оношоор нас барсан. Түүний нас барсан шалтгааны талаар Оросын хэвлэлүүдэд хэд хэдэн хувилбар нийтлэгдсэний нэг нь тарваган тахлын халдвар авсан гэх мэдээлэл байв.
2026-10-08

3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортлох шатахууны татварыг тэглэлээ 

Бүсийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зарим боомтод газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь хэмжээг ялгавартай тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийг өчигдөр баталлаа. 
2026-10-08

Баавгайд бариулсан хүн толгойдоо том хуулагдсан шархтай, биеийн байдал хүнд ГССҮТ эмчлүүлж байна

Баавгайд бариулсан хүн толгойдоо том хуулагдсан шархтай, цөмрөлт, цууралттай байна
2026-10-08