“Хүү төрвөл бөх болно” бүтээл тивдээ тэргүүлэв
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны “AIPS sport media awards 2025” уралдаанд оролцсон Монголын спортын гэрэл зурагчдаас С.Энхжаргалын бүтээл “Photography Portfolio” (цуврал фото) ангилалд шилдэг 10-т багтаж, Ази тивдээ тэргүүн байр эзэлжээ. Түүний шагналын батламжийг гардуулах ёслол Спортынтөв ордонд өчигдөр болов.
2026-06-09
Дэлхийн шилдгүүдийн эн тэнцүү өрсөлдөөнөөс манайхан 12 медаль хүртлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо албан ёсны хуваарьтаа багтсан дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулсан. “БуянтУхаа” спорт цогцолборт дөрвөн өдөр болсон хоёр дахь цувралд 23 орны 300 гаруй тамирчин хүч сорьж, олимп, тив, дэлхийн аварга,медальтнууд ч оролцсон нь үзэгчдийн анхаарлыг татав. Монголын шигшээ багийн тамирчид нутгийнхаа дэвжээнд хоёр алт, тус бүр таван мөнгө, хүрэл, нийт 12 медальтай өндөрлүүлж, бөхийн хорхойтнуудыг баярлууллаа.
2026-06-09
Дарья Билодид хөл бөмбөгт “хүч сорьж” байна
Украины жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дэлхийн хошой аварга, “Токио-2020” зуны олимпын хүрэл медальт Дарья Билодид дэвжээнээс түр холдож, хөл бөмбөгт ур чадвараа сорих болжээ. Тэрбээр өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард улсынхаа эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дээд лигийн “Металист 1925” багийнхантай анхны тоглолтоо хийж, “Ладомир”-ын тамирчидтай өрсөлдөхдөө 87 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан байна.
2026-06-04
Эрэгтэйчүүд Польшийн багийг нутагт нь хожив
Польшийн Варшав хотод эхэлсэн 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д канад мэргэжилтэн, ахлах дасгалжуулагч Стив Сирийн удирдлагад оролцож буй Монголын эрэгтэйчүүдийн баг Б хэсэгт АНУ, Латви, Чех, эзэн орны, эмэгтэйчүүд АНУ, Австрали, Испани, Унгарын шигшээтэй хамт багтжээ.
2026-06-04
Улаанбаатарт дэлхийн чансааны оноо олгох тэмцээн өнөөдөр эхэлнэ
Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн өнөөдөр эхэлнэ. “Буянт-Ухаа”спорт цогцолборт энэ сарын 7 хүртэл өрнөх уг тэмцээнд 30 гаруй орон шилдэг тамирчдаа оролцуулахаар илгээжээ. Бид жин тус бүрд өрсөлдөх тамирчдыг танилцуулж буй. Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Болгар улсаас “Белград-2023” ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээний хошой аварга Шамил Мамедов, 97 кг-д Казакстанаас 20, 23 хүртэлх насныхны ДАШТ-ий алтан медальт, Азийн аварга Ризабек Айтмухан зодоглох нь.
2026-06-04
Монголын байт харваанд шинэ түүх бичсэн Азийн наадмын аварга
Байт харвааны шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн наадмын аварга, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Отгонболдыг тив, дэлхийн үзэгчид олон улсын тэмцээнд оролцох үеэс нь мэддэг болсон. Тэрбээр Тайландын Бангкок хотод 2019 онд зохион байгуулсан “Токио-2020” олимпын наадмын эрх олгох байт харвааны Ази тивийн тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд амжилттай цэц сорьж Японыг зорьсон юм.
2026-06-03
Монголын багаас таван тамирчин медаль хүртлээ
Вьетнамын Да Нанг хотод энэ сарын 31 хүртэл үргэлжлэх тивийн АШТ-д манай улсаас чөлөөт бөхийн 17, 23 хүртэлх насны тамирчид дөрвөн дасгалжуулагчийн удирдлагад, гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцож, одоогоор таван медаль хүртээд байна. Тэднээс эрэгтэйчүүдийн төрөлд 57 кг-ын жинд Э.Лувсандагва, 70 кг-д А.Анх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртэж, багийнхаа шагналын салхийг хагалав. Эмэгтэйчүүдээс 65 кг-д Н.Нархажид, 72 кг-д Э.Одгэрэл мөнгө, 68 кг-д Б.Одзаяа хүрэл медаль зүүлээ.
2026-05-28
Д.Энхтүвшин, А.Энхтулга нар аваргын төлөө өрсөлдөх нь
Узбекистан улсын Ташкент хотод зохион байгуулж буй спортын гимнастикийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд дасгалжуулагч Д.Оюунтуяагийн удирдлагад үндэсний шигшээ багийн тамирчид оролцож буй. Тэднээс олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Д.Энхтүвшин чөлөөт хөдөлгөөн, бариултай морь, харайлт, турникийн төрөлд финалын шатанд шалгарч, медалийн төлөө ур чадвараа сорихоор боллоо.
2026-05-26
“Улаанбаатар марафон-2026” иргэдийг эрүүл, эрч хүч, идэвхтэй амьдралд хөтөлсөн спортын баяр байлаа
Монголын хөнгөн атлетикийн холбоо, Биеийн тамир, спортын улсын хорооноос нийслэлд жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар марафон-2026” олон улсын тэмцээнд 46 306 мянган хүн оролцож, 500, 800, 1500 метрээс авхуулаад тав, 10, 21, 42 км-ийн зайд хурд сорьсон нь өмнөх жилийн 30 мянган хүн оролцсон түүхэн амжилтаас ч хол давав. Үүнээс таван км-ийн зайд 23 100 гаруй хүн гүйсэн нь хамгийн их оролцогчтой ачаалалтай төрөл байлаа.
2026-05-25
С.Нандин-Эрдэнэ дэлхийн аварга боллоо
Киргизийн Бишкек хотод зохион байгуулсан гардан тулааны залуучуудын ДАШТ-д 20 гаруй орны 200 гаруй тамирчин оролцлоо. Монголын багаас Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, цагдаагийн хошууч Ё.Отгонбаярын дасгалжуулсан Цагдаагийн сургуулийн 328 дугаар дамжааны сонсогч С.Нандин-Эрдэнэ өөрийгөө хамгаалах төрлийн 58 кг-ын жинд алтан медаль, тулааны төрлийн 48 кг-д хүрэл медаль хүртэв.
2026-05-22
“Дархан юнайтед” багийнхан алтан цом гарджээ
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 23 хүртэлх насныхны залуучуудын УАШТ өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд оролцсон хот, дүүргийн багуудаас эрэгтэйчүүдийн ангилалд ДарханУул аймгийн “Дархан юнайтед”-ын тамирчид түрүүлж, алтан цом гардав.
2026-05-21
Ү.Ган-Эрдэнэ, У.Ханд нар медалийн буухиаг үргэлжлүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод энэ сарын 26 хүртэл үргэлжлэх олимпын оноо олгох таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан 43 орны 1318 тамирчинтай тулаан, тоот дасгал, пүмсэ төрөлд өрсөлдөж байна. Тэдний дунд “Авьяаслаг америкчууд” шоуны “Алтан баззер”ийн эзнээр тодорсон дэлхийн таеквондогийн үзүүлэх тоглолтын шигшээ багийнхан бий.
2026-05-21
У.Мөнххасар, Д.Мэрси нар улсын аварга боллоо
Туялзуур сэлмийн эрэгтэйчүүдийн хүнд сэлмийн 14, эмэгтэйчүүдийн13, багийн төрлийн 12 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ) болж өндөрлөлөө.ы
2026-05-14