Мөсөнд авиралтын хана барив
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, Монголын спорт авиралт, мөсөнд авирагчдын мастеруудын холбоо, “Сутайн бор” клубийнхэн хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Тэд өнгөрсөн ес, аравдугаар сард хананы засварыг эхлүүлж, мөс тавих ажлыг санхүүжүүлжээ. Мөсөнд авиралтын хана ийн боссоноор гадаад, дотоодын томоохон тэмцээнд өрсөлдөх тамирчид “Найрамдал” зусланд 7-10 хоног байрлан, бэлтгэл сургуулилалтаа базаах боломж бүрдлээ.
2024-12-23
Футзалын дээд лигт 10 баг өрсөлдөж байна
Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг футзалын аварга шалгаруулах дээд лигийн тэмцээн өнгөрсөн долоо хоногт эхэллээ. Футзалын сонирхогчдын цомын тэмцээн өндөрлөж, шигшээ шатанд шалгарсан “Эрчим”, “Ирвэсүүд” клубийн тоглогчид лигт нэгдсэнээр өрсөлдөх 10 багийн нэр тодорсон.
2024-12-23
МҮОХ, Боловсролын яам хамтран ажиллах нь
МҮОХ-ын гишүүд Боловсролын сайд П.Наранбаяртай уулзаж, хамтын ажиллагааны тухай санал солилцохдоо олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөрийг танилцуулав.
2024-12-21
Ч.Батчулуун залуучуудын аваргаар тодорлоо
Монголын авто мастеруудын холбооны Удирдах зөвлөлөөс баталсан дүрмийн дагуу энэ онд залуу тамирчдад тус бүрд нь оноо олгож, шилдгүүдийг тодруулахаар болсон. Залуучуудын аваргаар “Төмөрт хүлэг” клубийн тамирчин, 107 дугаартай уралддаг Ч.Батчулуун 217 оноогоор тодорлоо
2024-12-21
Аймаг, дүүргийн иргэдэд спортоор хичээллэх таатай орчин бүрдүүлэв
Орон нутагт биеийн тамир, спортын олон жил царцаасан барилга, байгууламж цөөнгүй. Тэгвэл энэ онд биеийн тамир, спортын салбарын хөрөнгө оруулалтыг сайжруулснаар барилгүй удаашруулсан бүтээн байгуулалтуудыг гүйцээж, ашиглалтад оруулсан.
2024-12-19
Монголын 10 шатарчин ДАШТ-д өрсөлдөхөөр болжээ
АНУ-ын Нью-Йорк хотод шатрын блиц, рапид төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 25-наас ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Тус тэмцээнд манай улсаас Монголын шатрын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Төрмөнхийн удирдлагад эмэгтэйчүүдийн ангилалд их мастер, Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, эмэгтэй их мастер Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа, олон улсын мастер Д.Мөнхзул, Дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзул, Х.Баясгалан нар өрсөлдөх нь.
2024-12-19
Э.Эрхэс олон улсын нээлттэй тэмцээнд оролцох нь
Монголын усан спорт сонирхогчдын холбооны тамирчин, ОУХМ Э.Эрхэс АНУ-д болсон залуучуудын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Тэрбээр 100 метрийн араар даллах сэлэлтээр 48 секунд 88 доль, 200 метрийнхэд нэг минут 47 секунд 57 доль, 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд нэг минут 50 секунд 23 долийн амжилт үзүүлснээр дараагийн шатны тэмцээнд хүч үзэхээр болсон.
2024-12-19
Өвлийн спортын тамирчид “Кельме” брэндийн хувцас өмсөнө
Монголын өвлийн спортын тамирчид Италийн Милан, Кортина-д’Ампеццо хотод 2026 онд болох өвлийн олимпын наадамд оролцох зорилгоор 2024-2025 оны цас, мөсний улиралд Азийн өвлийн наадам, оюутны универсиад тэмцээнд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж буй.
2024-12-19
Б.Эрдэнэзаяа шүүгчийн I, II зэрэгтэй болов
Олон улсын гимнастикийн холбооноос Швейцарын Лозанна хотод зохион байгуулсан олон улсын шүүгчийн шалгалтад Монголын гимнастикийн холбооны техникийн хорооны нарийн бичгийн дарга, Азийн гимнастикийн холбооны техникийн хорооны гишүүн Б.Эрдэнэзаяа хамрагдсан.
2024-12-19
“Дархан” багийнхан лигийн IV тойргийн тоглолтод хошуучиллаа
Монголын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг лигийн АШТ-ий III тойргийн тоглолт Дархан-Уул аймгийн “Найрамдал” мөсөн талбайд боллоо. Тоглолтод оролцсон багуудаас “Дархан”, “Степпе монстерс”-ийнхэн тэргүүн байрын төлөө өрсөлдөв. Энэ удаа “Дархан” багийнхан өрсөлдөгчөө 7:1-ээр ялж, тойргийн дөрөв дэх хожлоо авснаар 12 оноогоор тоглолтыг тэргүүлсэн.
2024-12-19
С.Көрри эхний дөрөвт багтсангүй
NBA-ийн шинэ улирал эхэлснээс хойш холын зайн хамгийн олон шидэлтээ амжилттай болгосон тоглогчдын жагсаалтыг “Миннесота тимбервулвз” багийн лидер Э.Эдвардс тэргүүлж байна
2024-12-18
Байт харваачид багийн төрөлд түрүүллээ
Японы Нагояа хотод болсон байт харвааны олон улсын “Fivics cup-2024” тэмцээнд цэц сорьсон Монголын өсвөр үеийн тамирчдаас эхний өдрийн шигшээ харваанд “Галт сум” клубийн Н.Маргад 14 хүртэлх насныхны ангилалд алтан медаль хүртэв.
2024-12-18
Парисын “Их дуулга”-аас шүүлтийн шинэ дүрмийг мөрдөх нь
Олон улсын жүдо бөхийн холбоо техникийн зөвлөгөөнөө Туркийн Истанбул хотод зохион байгуулахад 78 орны 300 гаруй төлөөлөгч оролцжээ. Манай улсаас Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлээр ахлуулан менежер, шүүгч зэрэг найман хүний бүрэлдэхүүнтэй баг уг хуралд оролцсон аж. Тус зөвлөгөөнөөр жүдо бөхийн шүүлтэд өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчлэлтийг хэлэлцжээ.
2024-12-18
2024 онд зодог тайлсан теннисчид
2024 он улиран одох дөхөж, шинэ жил айсуй. Энэ цаг мөчид 2024 онд их спортоо орхисон алдартай теннисчдийг танилцуулъя.
2024-12-18
“Дархан эрхэт” клубийнхэн олон хотын АШТ-д хошуучлав
Дархан-Уул аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Дархан эрхэт майнинг” ХХК-ийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын АШТ боллоо. Үүнд 28 багийн 534 тамирчин эрэгтэйчүүдийн 15, эмэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.
2024-12-17