
ОХУ-ын Гадаад тагнуулын алба Европын холбоо Унгарын "дэглэмийг өөрчлөх" төлөвлөгөөтэй байгаа тухай хэвлэлийн албаараа дамжуулан мэдээлэв.
Тус албын мэдээлснээр Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейн Унгарын одоогийн Ерөнхий сайд Виктор Орбаны оронд "Хүндлэл ба эрх чөлөө" намын дарга Петер Мадьярыг гол нэр дэвшигч гэж үзэж байна.
Брюссель дэх “еврократуудын" тооцоолж буйгаар 2026 оны хавар болох парламентын сонгуулиар Мажарыг засгийн эрхэнд гаргах аж. Гэхдээ "Мадьярыг дэмжиж ихээхэн хэмжээний хөрөнгө, засаг захиргааны, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, лоббины нөөцийг дайчилж байгаа учир Орбаныг солих оролдлого өмнө нь гарч магадгүй гэж Оросын тагнуулын алба гэж тэмдэглэжээ.
Тус байгуллагын мэдээлснээр, Германы намын сангууд, Норвегийн хүний эрхийн хэд хэдэн төрийн бус байгууллага, түүнчлэн Европын ардын нам санхүүгийн эх үүсвэр гаргахад бэлэн байна.
Орбаны бие даасан бодлого, Орос -Украины асуудлаарх Европын Холбооны хамтын шийдвэр гаргахад Будапешт нөлөөлөх гэсэн оролдлого нь Брюсселийн дургүйцлийг хүргэжээ. Хамгийн сүүлд Унгарын удирдлага Москватай хийх дайнд бэлтгэж, Европыг цэрэгжүүлэн зэвсэглэхэд боловсруулсан Европын Холбооны холбооны долоон жилийн шинэ төсвийн төсөлд хориг тавьснаар Брюсселийн тэвчээрийг барсан" гэж тагнуулын алба үзжээ.