Европ руу урсах цагаачдын тоог цөөлөх бодлого баримталж буй улсууд энэ талаар арга хэмжээ авч эхэллээ. Ази, ОХУ-аас ирэх ажилчдын тоог хязгаарласан Их Британи энэ удаад их, дээд сургууль, коллежуудад суралцаж буй гадаад иргэдийн тоог цөөлөх хуулийн төслийг хэлэлцэж байна. 2015 оноос урьтаж гадаад оюутны тоог хэдэн мянгаар цөөлж чадах эсэх нь эргэлзээтэй байна.
Түүнчлэн англи хүнтэй гэр бүл болсон харийнханд тус улсад оршин суух зөвшөөрөл өгдгийг ч болих хэрэгтэй хэмээн парламентын зарим нэг гишүүн үзэж байгаа юм. Он гарсаар 49 мянга гаруй хүнд энэ шалтгаанаар оршин суух зөвшөөрөл олгосон нь өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад хоёр дахин их тоо. Мөн Их Британид ирж улирлын чанартай ажил хийдэг Европын холбооны орнуудын иргэдтэй холбоотой хэрэг зөрчил эрс ихэссэн тухай хуулийн байгууллагууд анхааруулж байгаа.
Нэг талаас хямд ажлын хүч болдог тэд эдийн засгийн хувьд тус улсад ашигтай. Харин өөр соёл, шашинтай иргэд нийгэмд тогтсон дэг журмыг үл ойшоох хандлага ихэссэн нь эрх баригчдын сэтгэлийг түгшээж буй аж. Түүнчлэн терроризм, хар тамхи, зэвсгийн наймаа, хүний эд эрхтэн дамлан худалдахад Дундад Ази, Зүүн Европын орнуудаас ирсэн иргэд орооцолдох нь түгээмэл байдаг. Цагаачлалын асуудлыг энэ мэт шалтгаанаар хурдан хугацаанд нэг тийш шийдчих боломжгүй.
Их Британийн Засгийн газар эхний ээлжинд гадаадын оюутны тоог багасгахаар хэлэлцэж буй нь улс төр, шашин, хүний эрхийн байгууллагуудын дунд ширүүн маргаан дэгдээж байна.
ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Тус улсад амьдарч буй гадаад иргэдийн дөрөвний нэг нь оюутнууд. Боловсрол эзэмших, хэл сурах, эрдэм шинжилгээний ажил хийх зорилгоор жил бүр хэдэн мянган хүн энэ орныг зорин ирдэг. Урлаг соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, эдийн засаг, бизнесийн шилдэг мэр гэжилт нүүдийг хаанаас ирснээс нь үл хамааран шин гээж дөнгөдөг нь Их Британид том оюуны хөрөнгө оруулалт болдог.
Тус улсын цагаачлалын бодлого хариуцсан мэр гэжилтэн Фил Вулас “Бидний хэл, соёлыг дэлхийд түгээдэг оюутнуудын тоог цөөлнө гэдэг эрсдэлтэй зүйл. Уг хуулийг олон талаас нь харж, нухацтай хэлэлцэх хэрэгтэй. Мөн шинжлэх ухаа ны салбарт амжилт гаргаж чадах залуу эрдэмтдийг шахан гаргах нь хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалтыг түлхэж буйтай адил” хэмээн мэдэгджээ.
Одоогийн байдлаар зөвхөн хэлэлцэгдэж байгаа уг төс лийг эдийн засаг, бизнесийнхэн ч таатай хүлээн авахгүй нь бололтой. Газар тариалан, фермийн хүнд хүчир ажлыг хямд өртгөөр нугалж өгдөг ажлын гол хүчнээсээ тэд салахад бэ лэн биш байгаа гэнэ. Харин маш өндөр шалгуураар оюут нуудыг элсүүлэн тэдэнд хууль эрх зүйн, санхүүгийн дэмжлэг үзүүлж, чадвартай боловсон хүчин болоход тус лах бод логыг Засгийн газар баримталж байгаа юм.
Х.ОДОНЧИМЭГ