Францын Канн хот дахь “Christian Dior”-ийн салбар дэлгүүрийг дээрэмдэж, нэг сая еврогийн хохирол учруулсан тухай “Nice-Matin” телевиз мэдээлэв. Гэмт этгээдүүд бямба гаригийн өглөө хяналтын камерийг эвдэлж, хамгаалагчийг ирэхээс өмнө дэлгүүр рүү орж үнэтэй цайтай гэсэн бүхнийг хамж одсон байна. Цагдаагийнхан гэмт этгээдүүдийг хайж байгаа аж.