БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Чен Ирийн хүү Ким Чен Уны төрсөн өдөр буюу энэ сарын 8-нд Twitter дэх түүний хуудсанд хакерууд нэвтэрчээ. Умард Солонгосын ирээдүйн удирдагчийн хуудсанд хакерууд “24 сая хүний хөлсийг хүн хөнөөх зэвсэг хийхэд ашиглаж байгаа Ким Чер Ир болон Ким Чен Уныг татан унагая” гэж бичсэн байна. Иймэрхүү утгатай хэд хэдэн уриа, мөн Ким Чен Уныг алуурчин, эрхийн тэнэг баян гэх мэтээр үзүүлсэн бичлэгүүдийг ч бусад цахим хуудсанд тавьсан байжээ.