Египетийн Александрии хотод болсон халдлагын дараа ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель шашин шүтэх эрхийн төлөө тэмцэхийг уриалсан тухай гадаадын хэвлэлүүдэд мэдээллээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн Герман улсыг төлөөлж тэрбээр “Шашин шүтэх эсэх нь хүний үндсэн эрхийн нэг. Харин үүнийг гэмт хэрэг болгон хувиргаж, цус урсгаж буйтай тэмцэх цаг болсон. Христийн, лалын гэж ялгаварлан гадуурхахыг таслан зогсоохын тулд нэгдэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.