Шри-Ланкийн өмнөд хэсэгт болсон үерт 600 орчим хүн нэрвэгдсэн тухай “Ройтерс” дамжууллаа. Тус улсын засаг захиргаа үерт нэрвэгдсэн хүмүүсийг аврах түр лагерь байгуулсан байна. Одоогийн байдлаар 3 хүн амиа алдсан аж. Хоёр долоо хоног үргэлжлэн орсон борооны улмаас хэд хэдэн суурин усанд автаж, зам гүүр олноор эвдэрчээ. Ойрын үед бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулж буй юм.