Нигерьт барьцаалагдсан Францын хоёр иргэний амийг хөнөөсөн байна. Тус улсын цагдаагийн ажилтнууд тэдний цогцсыг ням гаригийн өглөө Абужа хотоос холгүй олжээ. Одоогийн байдлаар барьцаалагчид энэ хоёр хүнийг хөнөөсөн үү, эсвэл тэд өөр этгээдүүдийн гарт амиа алдсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа аж. Нигерийн Засаг захиргаа энэ тухай Францын эрх баригчдад албан ёсоор мэдэгдэв.