Дэлхийн газрын зурагт өөрчлөлт оруулж, Африкийн улсуудын тоог нэгээр нэмэх эсэхийг шийдэх санал хураалт албан ёсоор эхэллээ. 38 сая гаруй хүнтэй, газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд аравдугаарт ордог Судан улс хоёр хуваагдах, эсвэл нэгдсэн хэвээр үлдэхийг энэ санал хураалтын дүнд шийдэх юм. 1956 оны нэгдүгээр сарын 1-нд тусгаар тогтнолоо зарласнаас хойш эл улсад зургаан удаа төрийн эргэлт хийжээ. 1989 онд болсон эргэлтээр хурандаа Омар Хассан аль Башир төрийн эрхэнд гарснаар тус улсад лалын шашныг дэлгэрүүлэх ажил эрчимжсэн.
Их Британийн колони байх үеэс христийн шашныг шүтэж ирсэн тус улсын өмнөд хэсгийн оршин суугчдын дунд үүнийг эсэргүүцсэн хөдөлгөөн газар авч, өмнөдийнхөн ба умардынхны хоорондын сэтгэлгээ, соёл, үзэл бодлын зааг улам тодрох болов. 1955 оноос эхэлсэн өмн өд суданчуудын салан тусгаарлах хөдөлгөөн өрнөж, энэ зөрчлийн улмаас иргэний дайн дэгдэн хоёр сая гаруй хүн амиа алдаж, 2005 онд энэ дайнд цэг тавьж, энхийн гэрээ байгуулсан бөгөөд Суданы эрх баригчид өмнөдийг салан тусгаарлах тухай бүх нийтийн санал асуулга явуулах талаар сөхөж хэлэлцсэн байна.
Шинэ улсын төрийн дууллыг зохиож эхлэв
Энэ сарын 9-нд буюу өнгөрс өн ням гаригт эхэлсэн бүх нийтийн санал асуулга 15-нд өндөрлөж дүнгээ гаргана. Санал хураалтын ажиллагааг олон улсын 20 мянга гаруй төлөөлөгч хянаж ажиглах юм. Суданы өмнөд, хойд мужууд дахь санал хураалтын хэсэгт 23 мянган хүн ажиллаж байна. Санал өгөх журмыг нарийвчлан бодож боловсруулсан нь бичиг үсэггүй хүмүүст ч ойлгомжтой төдийг үй санал хураалтын дүнгийн талаар маргаан гарах үндэслэлгүй хэмээн ажиглагчид Африкийн хамгийн том улс хуваагдах уу “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой, мөн халдлага зохион байгуулдаг байж болзошгүй 47 хүнийг баривчлах зөвшөөрлийг Саудын Арабын эрх баригчид олон улсын байгууллагуудад олгожээ.
Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа эдгээр хүний зургийг тус улс төв хэвлэлүүддээ нийтлэн иргэдэд анхааруулсан байна. Хятадын удирдагч агсан Мао Зэ Дуныг дэмжигчид Энэтхэгийн Жаркханд болон Оррис мужуудад бослого гаргав. Босогчдыг дарах ажиллагааны явцад 12 хүн амиа алдсан тухай “Ройтерс” мэдээлжээ. АНУ-ын Конгрессын гишүүн Габриэль Гиффордс руу буудаж, зургаан хүний амийг хөнөөсөн Жаред Лофнерийг шүүх ажиллагаа эхлэв. Аризона мужийн Феникс хотын шүүх энэ хэргийг хэлэлцэж байгаа бөгөөд гэмт этгээдэд цаазаар авах ял ногдуулж магадгүй байгаа аж. онцолж байгаа аж.
Санал хураалтын дүнд тусгаар тогтносон улс байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа өмнөдийнхөн дэлхийн улс орнуудад дипломат төлөөл өгчийн газар байгуулах, бүрэн эрхт улсын төрийн туг, сүлдний загвар, дууллаа зохиох тусгай баг томилсон байна. Түүнчлэн тэд ирээдүйн нийслэл Жубад томоохон баяр хийж эрх чөлөөг өө тунхаглан, Динк омгийн Салва Киирийг Ерөнхийлөгчөөр, Нуер омгийн Риек Мачарыг Дэд ерөнхийлөгчөөр сонгохоор төлөвлөжээ. Санал хураалтын эхний өдөр өмнөдийнхөн урт цуваа үүсгэн дугаарлаж саналаа өгч байжээ. “Санал хураалт гэдэг бидний хувьд эрх чөлөө гэдэгтэй адилхан сонсогдож байна” гэж өгүүлсэн тэд долдугаар сарын 9-нд албан ёсоор улсаа тунхаглахаар хүлээж байна.
Хартум түдгэлзэхүү
Үндэстэн, омог, шашин хоорондын зөрчлийг хохиролг үйгээр шийдэх боломжгүй газар бол Африк тив гэж ажиглагчид үздэг. Францын газар нутагтай тэнцэх, эсвэл Их Британийг хоёр дахин нугалж дээр нь Люксембургийг нэмсэнтэй дүйх газрыг өмнөд суданчуудад зүгээр өгчих хүсэл Хартумд байхгүй гэдэгтэй тоймчид санал нэгдэж байгаа юм. Тэр тусмаа 6.7 тэрбум баррель газрын тосны нөөцийн тал нь энэ нутагт байхад Омар Хассан аль-Баширийг энэ асуудал зовоож байгаа нь мэдээж. “Өмнөд хэсгийн оршин суугчид тусгаар улс байгуулахад бэлэн биш байна.
Улс байгуулахад батлан хамгаалах хүчин чадал, эдийн засаг, улс төрийн цогц бодлого хэрэгтэй” гэж мэдэгдсэн тэрбээр эх орныхоо аюулгүй байдалд санаа зовж буйгаа удаа дараа мэдэгдэж байсан. Умард суданчуудын санал хураалтад оролцох идэвх сул байгааг ч эрх баригчдын шахалтаас үүдэлтэй хэмээн ажиглагчид үзэж байгаа аж. Түүнчлэн тус орны хойд хэсэгт аж төрж буй өмнөдийн уугуул иргэдэд хоёр иргэншил олгохгүй гэж эрх баригчид мэдэгдсэн.
Энэ тохиолдолд өмнөд нутагт суугаа ах дүү, хамаатантайгаа уулзахын тулд умардчууд тусгай зөвшөөрөл авах шаардлага гарч байгаа юм. Хамгийн гол нь газрын тосны арвин нөөц бүхий Абей мужийг хэрхэн хуваах, хэн нь авах талаар том маргаан үүсээд байгаа юм. Хэдийгээр Омар Хассан аль-Башир санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгдэж байгаа ч энэ мэт асуудал дээр түдгэлзэж, маргаан үүсгэнэ хэмээн улс төр судлаачид таамаглаж буй аж.
Ази, Африк, Арабын ертөнц, Америк энэ санал хураалтыг анхааралтай ажиглаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Олон жил үргэлжилсэн зөрчилд цэг тавьж, хоёр тал тохиролцоонд хүрэх түүхэн үйл явдал” гэж мэдэгдэв. Омар Хассан аль-Баширийг гэмгүй олон хүний амийг хөнөөсөн хэмээн Олон улсын шүүхээс 2009 онд буруутгасныг дэмжиж байсан Франц, Их Британи улс ч АНУтай санал нэг байна. Харин Энэтхэг, БНХАУ, ОХУ, Арабын орнууд санал хураалтын талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Хэрэв Судан хоёр хуваагдаж, олон жил эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн өмнөдийнхөн өрх тусгаарлавал том гүрнүүдийн “хавирга”-нд наалдсан жижиг үндэстнүүдэд энэ нь үлгэр жишээ болж магадгүй аж.
Х.ОДНОО