Тегеранаас Урми хот руу нисэж явсан зорчигч тээврийн “Боинг-727” онгоц Ираны баруун хойд хэсэгт осолдож 72 хүн нас барсан тухай АР мэдээллээ.
Одоогийн байдлаар 33 хүн бэртэж гэмтсэн бөгөөд хэдэн хэсэг хуваагдсан онгоцны сэг дотроос хүмүүсийн цогцсыг гаргасаар байна. Цас их орсон, мөн манантай байснаас осол гарсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.