Тунисийн Тала болон Касерин хотод болсон эсэргүүцлийн цуглааны үеэр 14 хүн амиа алдсан тухай АР мэдээллээ. Ажилгүйдэл, ядуурал газар авсаар байгаагийн дээр хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн хэдэн зуун залуу жагсаал зохион байгуулсан аж. Тэд эрх баригч намын төв байр руу дайрсныг цагдаагийнхан зогсоох гэж оролдсоноор мөргөлдөөн гарсан байна.