ЗХУ-ын сансрын анхны нисэгч Юрий Гагарины амьдралын талаар комикс зохиожээ. 64 хуудас бүхий энэ зохиолыг yuri-gagarin. com цахим хуудаснаас уншиж болох гэнэ. “Восток-1” хөлгийн нисэгчдийн бүрэлдэхүүнд орсон ч хожмоо энэ хэргээр буруутгагдан хоригдож байсан Сергей Королёвын тухай ч энэ номд өгүүлэх аж. Одоогоор зөвхөн англи хэлээр хэвлэгдсэн энэ ном АНУ болон бусад оронд ч эрэлттэй байгаа юм.