Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч Халифа бин Зайед аль Нахайян өглөөний дасгалаа хийж байхдаа гараа хугалжээ. Энэ явдлын талаар тодорхой мэдээлэл дамжуулаагүй ч тэрбээр ойрын хэд хоногт албан үүргээ гүйцэтгэхгүй гэж тус улсын Засгийн газраас мэдэгдлээ.
Ойрхи Дорнодод айлчилж буй Хиллари Клинтонтой хийх уулзалтаа ч Ерөнхийлөгч хойшлуулсан байна. 2004 оноос шейх Зайед бин Султан аль Нахайяныг залгамжилж буй түүний эрүүл мэнд сайн байгаа хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.