Бразилийн алдарт зохиолч Пауло Коэльогийн номыг хэвлэхийг Ираны эрх баригчид албан ёсоор хориглосон тухай зохиолч өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ. Өмнө нь өөрийн номоо зургаа орчим сая хувиар хэвлүүлж байсан тэрбээр үүнийг эндүүрэл хэмээн хүлээн авсан байна. Түүний “Алхимич” романыг Тегеран дахь номын яармаг худалдааны үеэр зарахыг мөн хориглосныг улс төрийн шалтгаантай хэмээн ажиглагчид үзэж байгаа аж.