Чукоткийн автономит тойргийн Думд ОХУ-ын тэрбумтан Роман Абрамович нэр дэвшихээ албан ёсоор мэдэгджээ. Энэ оны гуравдугаар сард болох орон нутгийн сонгуульд түүнийг нэр дэвшинэ гэж тус мужийн захирагчийн туслах Анна Середюк мэдэгдсэн байна. Өөрийн хүсэлтээр тус мужийн Захирагчийн албан тушаалаас огцорсон тэрбээр энэ сонгуульд нэр дэвшиж байгаа нь улс төр судлаачдыг гайхашруулж буй аж.