Африкийн хамгийн том улсыг хуваах тэмцэлд энгийн иргэдийн цус урсаж эхэллээ. Өмнөд Суданы тусгаар тогтнолыг шийдэх эл түүхэн санал асуулгын явцад дүрвэгсдийн лагер руу зэвсэгт этгээдүүд довтлон 18 хүний амийг хөнөөжээ. “Санал хураалтад оролцох ёстой байсан хүмүүс рүү ийнх үү халдсан нь умард суданчуудын хийж буй үйлдэл” хэмээн ажиглагчид онцлов. Хууль сахиулагчдын мэдэгдэж буйгаар дүрвэгсэд рүү халдсан энэ үйлдлийг олон улсын хүрээнд авч үзэх асуудал аж. Умард суданчууд эл явдлыг албан ёсоор тайлбарлаагүй байна.