Ирланд, Грекийн өрөөс улбаатай еврогоор арилжаа хийдэг орнуудын санхүүгийн хямралд Япон улс туслахаар болсныг “Bloomberg” дамжуулав. Европын холбооны санхүүгийн тусламжийн сангаас олон улсын зах зээлд гаргаж буй бондыг худалдан авна хэмээн тус улсын Сангийн сайд мэдээлжээ.
Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Сангийн сайд Ёшихико Нода “Ирландад туслах санхүүжилт босгохын тулд еврогоор арилжаа хийдэг орнууд энэ сарын сүүлчээр их хэмжээний бонд гаргах төлөвлөгөөтэй байгаа. Энэ хэлэлцээрт бусад улсыг татахын тулд Япон улс тэргүүлэх орныхоо хувьд бондын 20-иос багагүй хувийг худалдан авна” гэжээ.
Б.Цэцэгсүрэн