Шведийн нийслэл Стокгольм хотоос холгүй нэгэн өвөрмөц кинотеатрыг “20 th Century Fox Home Entertainment” компани байгуулжээ. Энд хүмүүс өөрийн нохойтойгоо хамт кино үзэж болох гэнэ. Тус кино театрын зааланд 200 хүн, 200 нохой багтах бөгөөд “дөрвөн хөлт найз”-д нь зориулсан тусгай сандал, идүүр зэргийг байрлуулсан байна. Мөн поп-корн зардаг тэндхийн мухлагийн хажууд нохойн хоол худалдаалдаг лангуу ч бий аж.