Израиль Гаазын зурвас болон Ливаны хүн ам ихээр суурьшсан бүсийг бөмбөгдөхөөр зэхэж байна хэмээн “Wikileaks” цахим хуудсанд мэдээлжээ. АНУ-ын Конгрессын төлөөлөгчид өнгөрсөн онд тус улсад айлчлахдаа энэ тухай олж мэдсэн гэнэ. Тус цахим хуудсанд мэдээлснээр Израилийн армийн төв штабын дарга Габи Ашкенази цэргийн сургуулилалт, бэлтгэлд зориулж Америкаас тусламж хүссэн байна. Гаазын зурвасыг хянадаг ХАМАС болон Ливаны “Хезболлах” бүлэглэлийг дарах хүсэлтэйгээ мэдэгдсэн израильчуудад үүнээс өөр далд сонирхол байгаа хэмээн ажиглагчид үзэж байгаа аж.