Тагнуулын болон цэргийн ажиллагаанд ашиглах нисгэгчгүй онгоцны шинэ загварыг АНУ-ын Калифорни мужид туршсан байна. “Global Observer” хэмээх эл онгоц шатахуун бага зарцуулдгаараа онцлог гэнэ. Тухайлбал, нэг цэнэглэлтээр 19.8 км өндөрт долоо хоног нисэж, мэдээлэл дамжуулах чадвартай аж. Туршилтын явцад сааталгүй ажилласан онгоцыг 30 сая доллараар үнэлж байна.