АНУ-ын Иллинойс мужийн Сенат хуралдаж цаазаар авах ялыг халах тухай санал хураажээ. Энэ долоо хоногийн эхээр энэ асуудлыг хэлэлцсэн сенатчид цаазын ялыг халахыг зөвшөөрч хуулийн төслийг мужийн захирагч Пэтт Куиннд өргөн барьсан байна. Тэрбээр төслийг дэмжиж гарын үсэг зурвал энэ ялыг халсан 16 дахь муж болох юм.