БНСУ-ын “Чхонан” хөлөг өнгөрсөн оны тавдугаар сард Шар тэнгист живснээс хойш тасалдаад байсан хоёр Солонгосын холбоо дахин сэргэлээ. “Улаан загалмай” олон улсын нийгэмлэгийн шугамаар Сөүл Пхеньянтай холбогдож, хоёр улсад амьдарч буй ах дүү, хамаатан садныг уулзахад хамтран дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан тухай CNN мэдээлэв.
Энэ нь хоёр улсын эрх баригчид тохиролцоонд хүрэх эхлэлийг тавьж байна хэмээн ажиглагчид онцолж буй. Энэ сарын 8-нд БНАСАУ-ын Засгийн газар хэлэлцээр хийхийг БНСУ-д санал болгосон ч Сөүл үүнийг хүлээж аваагүй юм. Хоёр Солонгосын хоорондын утас, цахилгаан, шуудангийн үйлчилгээ сэргэснээр тэд зарим салбарт хамтарч ажиллах боломж бий болж байгаа тухай судлаачид мэдэгджээ