Сүүлийн хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас Бразилийн уулархаг мужуудад хөрсний гулгалт болжээ. Зөвхөн өнгөрсөн лхагва гаригийн шөнө л гэхэд 800 милиметр хур тунадас буусан нь ойрын жилүүдэд үзэгдээгүй явдал гэнэ. Рио-де-Жанейрогоос 90 км зайд орших Терезополис хотод хөрсний гулгалтаас болж 122 хүн нас барсан тухай АР мэдээлэв. Түүнчлэн 2000 гаруй хүн орон гэргүй болжээ.
Нова-Фрибургу хотод ч хүний амь эрсэдсэн байна. Гамшиг болсон газарт 800 гаруй цэрэг ажиллаж, нуранги дороос хүмүүсийн цогцсыг гаргасаар байгаа аж. Тус улсын Засгийн газраас орон гэргүй болсон, бэртсэн хүмүүсийг байлгах түр лагерь байгуулсан байна. Рио-де-Жанейрод үер болж, байшин барилга усанд автсан ч хүн амиа алдсан гэх мэдээлэл одоогоор ирээгүй аж. Цаг уурчдын анхааруулж буйгаар ойрын өдрүү дэд бороо дахин орж магадгүй гэнэ.