Кубын нийслэл Гавана хотын оршин суугчид ундны усаар гачигдаж байна. Он дараалсан ган гачгийн улмаас гол мөрөн хатаж, кубачууд сүүлийн 50 жилд үзэгдээгүй усны хомсдолд ороод байгаа юм. Тус улсын Усны нөөцийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар Гаванагийн оршин суугчдын тал нь буюу нэг сая орчим хүн өдөр бүр 328 шоо метр усаар гачигддаг бөгөөд хотын ус дамжуулах хоолой зэвэрч муудсан нь эрүүл мэндэд хортойгоор нөлөөлдөг тухай иргэд гомдоллож буй. Одоогийн байдлаар гаваначууд 138 хоногийн усны нөөцтэй аж.