Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони өнгөрсөн ням гаригт өөрийнхөө телевизийн шоунд оролцохдоо “Би хэзээ ч секст мөнгө төлж байгаагүй. Надтай холбогдож байсан бүсгүйчүүд намайг хэзээ ч мартдаггүй. Яагаад гэвэл би жинхэнэ итали эр хүн” гэжээ.
Харин ийн хэлсэн нь иргэдийн ундууцлыг төрүүлсэн байна. Тэд телевизийн редакц руу утасдаж Ерөнхий сайдыг хэлсэн үгийнхээ төлөө уучлалт гуйхыг шаарджээ. Харин Берлускони хэлсэн үгэндээ сэтгэл хангалуун байгаа гэнэ.
Д.ТҮВШИНТӨР