Нууц баримтуудыг интернэтээр цацаж, дуулиан тарьдаг “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжид амьтан тамалсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй байна.
Түүний хамтран зүтгэгч асан Даниэль Дом шайт Берг “Inside WikiLeaks” хэмээх номдоо Жулиан Ассанж өөрийнхөө муурыг багалзуурддаг байсан гэж бичжээ. “The Guardian” сонинд мэдээлж буйгаар Жулиан Ассанж энэ тухай үгүйсгээд, Даниэль Дом шайт-Бергийг хүн гүтгэсэн хэмээн шүүхэд өгөх гэж байгаа гэжээ.