ОХУ-ын Уфа хотын Калининий цэцэрлэгт хүрээлэнд шилэн сав, суулгаар лалын шашны сүм барихаар шийджээ. Тус хот дахь лалын шашны байгууллагын тэргүүн Талгат Таджуддин 3000 гаруй хүн багтах энэ том сүмийг өнгө өнгийн шилэн саваар босгоно гэж мэдэгдлээ. Энэ сүмийн зураг төслийг хэдийнэ гаргасан бөгөөд нэг метрийн өндөртэй эх загварыг сүсэгтэн олонд танилцуулсан аж.