“World Press Photo” олон улсын байгууллагаас шалгаруулдаг шилдэг бүтээлийн уралдаанд “Time” сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдсэн афган бүсгүйн зураг шалгарчээ. “Getty Images”, “Reuters”, “Associated Press” зэрэг гэрэл зургийн болон мэдээллийн агентлагуудын 108.059 бүтээл энэ уралдаанд ирсэн аж. “Талибан” хөдөлгөөний гишүүн нөхөртөө тамлуулж, хамар, чихгүй болсон Биби Айшигийн зургийг гэрэл зурагчин Жоди Бибер авсан юм. Энэ зураг өнгөрөгч оны “Шилдэг хөрөг зураг”-аар шалгарч байв.