Тунисийн төрийн эргэлтээс хойш тус улсын иргэд Европын орнууд, тэр дундаа Итали руу цагаачлах нь эрс ихэсчээ. Зөвхөн сүүлийн гурван долоо хоногт л гэхэд 3000 гаруй хүн Италиас улс төрийн орогнол хүссэн байна. Түүнээс гадна тунисчүүд усан онгоцоор хил давах явдал ч газар авч байгаа тухай Италийн Дотоод хэргийн сайд Роберто Марони мэдэгдэв.