“Business Travel and Meetings Show” олон улсын үзэсгэлэнгийн зохион байгуулагчид онгоцны хамгийн дур булаам үйлчлэгчдийг шалгарууллаа. “Virgin Atlantic” нисэхийн компанийн үйлчлэгчид “Singapore Airlines”, “Etihad”, “Emirates”, “Air Lingus”-ийн ажилчдыг ардаа орхин түрүүлсэн байна.
Улаан хувцсаар жигдэрч, дур булаам инээмсэглэсэн онгоцны үйлчлэгчдийг дунд сургуулийн ахлах ангиас нь шилж сонгон, гурван жилийн хугацаатай тусгай сургалтад хамруулдаг байна. Түүнчлэн загварын дамжаанд суралцагчид, зар сурталчилгаанд тоглосон, телевизийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан бүсгүйчүүд ч “Virgin Atlantic” компанид ажиллах нь цөөнгүй.