Их Британи болон Уэльсийн гүнлигт шөнөөр хуримаа хийхийг хүссэн хүмүүс олширчээ. Иймээс тус улсын эрх баригчид 1836 онд баталсан “Гэр бүлийг бүртгэх дүрэм”-д өөрчлөлт оруулж магадгүй байна.
Уг дүрэмд зааснаар өглөө 08.00 цагаас орой 18.00 хүртэл гэрлэх ёслолын ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг аж. Засгийн газар энэ дүрэмд өөрчлөлт оруулахдаа сүмийн захиргаатай тохиролцон иргэдийн гэрлэлтийг хүссэн цагт нь бүртгэхээр төлөвлөж байгаа аж.